Хөл хорионы хугацаанд гэртээ хичээлээ үзэж байгаа хүүхэд, багачуудтайгаа аав, ээжүүд хэрхэн зөв харилцан, суралцах үйл явцыг тасралтгүй дэмжин оролцох вэ?
Энэ асуулт цэцэрлэгийн болон ерөнхий боловсролын сургуулийн насны хүүхэдтэй эцэг, эх, ах, эгч, эмээ, өвөө бүрт тулгамдаж буй байх.
Тиймээс Боловсролын Реформ Хөдөлгөөнөөс гаргасан эцэг, эхчүүдэд зориулсан дараах зөвлөмжийг хүргэж байна.
Юуны өмнө хүүхэдтэйгээ хамт цахим хичээл үзэж, даалгавар хийн “хүүхэд-багш”-ийн хооронд гүүр болж байгаа танд амжилт хүсье.
Энэ цаг хугацаа хүүхдээ хэрхэн суралцаж, хөгжиж буйг илүү таньж мэдэх, нөгөө талаас багшийн ажлыг ойлгоход дөхөм болж байгаа байх. Хүүхэдтэйгээ хамт хичээл үзэж, даалгавар хийхэд дараах зөвлөмжийг хүргэж байна.
ЗӨВЛӨМЖ 1: ДААЛГАВРАА САЙН ОЙЛГОХ
Аливаа ажлын үр дүн нь зорилгоо сайн ойлгосон эсэхээс шалтгаална.
Иймд тухайн даалгаврын зорилго болох энэ хичээлээр “юуг мэддэг, чаддаг” болохыг хүүхдээр өөрөөр нь ойлгуулах нь чухал. Хүүхэд даалгавраа сайн ойлгохгүй байгаа тохиолдолд тэдний сайн мэддэг эсвэл амьдралд ойр байдаг энгийн жишээгээр тайлбарлаж ойлгуулах. Хамгийн гол нь хүүхэд өөрөө “юуг, хэрхэн хийх” тухайгаа ойлгосон байх нь богино хугацаанд үр дүнтэй даалгавраа хийхэд дөхөмтэй. Эцэг, эхчүүд өөрсдөө шууд хэлж өгөх бус хүүхэд нь өөрөө ухаж ойлгох, эргэцүүлэн, тунгаан бодож шийдлийг олох нь сурах арга барил эзэмшихэд нь хэрэгтэй.
ЗӨВЛӨМЖ 2: СУРАЛЦАХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЭХ
Хүүхдийн анхаарал төвлөрч, сэтгэл зүйн хувьд айдасгүй, тайван байх орчинг бүрдүүлэх.
Бухимдалтай, загнаж зандарсан, хэрүүлтэй, удаан хугацаагаар ширээний ард суухад хүүхэд тавгүй байж, яваандаа даалгавар хийхэд дургүй болох магадлалтай. Хүүхэд хичээлээ давтаж байх үед бусдын яриа, дуу чимээ, хөгжим зэрэг нь анхаарал төвлөрөхөд саад болдог. “Суралцахуйн баяр баясгалантай орчин” бүрдүүлнэ гэдэг нь хүүхэд сурсан, мэдсэн, чаддаг болсон зүйлдээ сэтгэл хангалуун, сурах хүсэл эрмэлзэлтэй байхыг хэлнэ. Хүүхэд нь сурах хүсэлтэй байгаад ямар ч багш, эцэг, эх баяртай байдаг бөгөөд “хүүхэд-багш-эцэг, эх” нийлж энэ орчинг бий болгоно.
ЗӨВЛӨМЖ 3: ХАМТРАН СУРАЛЦАГЧ БАЙХ
Та хүүхэдтэйгээ цахим хичээлээ хамт үзээрэй.
Ингэхдээ бүхнийг мэддэг, чаддаг “супермэн” биш, асуудлын шийдлийг хайдаг “хамтрагч”, гэр бүлийн бусад гишүүд оролцвол “багийн гишүүн” байх нь чухал. Зарим тохиолдолд та өөрөө “үл мэдэгч”-ийн дүрд тоглож, хүүхдийнхээ сайн чаддаг, мэддэг зүйлийг заалгаж, тэднийг багшийн дүрд тоглуулах нь тэдэнд урам өгч, цааш суралцах хүслийг дэмжинэ.
ЗӨВЛӨМЖ 4: ТЭВЧЭЭРТЭЙ БАЙХ
Хүүхдээ яаруулж, шахахгүй байх, тэдэнд өөрсдөө бодох, хийх, ойлгох хугацаа өгөх.
Таны тайлбарласан, хэлсэн үгийг хүүхэд ойлгохгүй байж магадгүй. Энэ үед уурлаж, хүүхдээ загнах хэрэггүй. Хүүхдээ дахин нэг бодох оролдлого хийлгэх боломж олгох, эсвэл өөрийн тайлбарласан жишээ, үг хэллэгийг ойлгомжтой, энгийн болгох тал дээр өөртөө дүгнэлт хийгээрэй. Хүүхдийнхээ ертөнцөд орж тэдний хэлдэг үг, хийдэг үйлдэл, мөрөөдөл, бухимдал дунд нь хамт байхад танаас багагүй тэвчээр шаардана.
ЗӨВЛӨМЖ 5: ЦАГ ТӨЛӨВЛӨЛТ
Даалгавар хийхэд тодорхой цаг зарцуулах хэрэгтэй болно. Тийм болохоор хүүхэдтэйгээ ажиллах цагаа зөв төлөвлөөрэй.
Та өдрийн цагаар ажилтай бол хүүхдээ өдрийн цагаар юу хийхийг нь харилцан тохиролцож, орой юуг хэрхэн хийхээ тодорхой, ойлгомжтой болгох хэрэгтэй. “Цаг төлөвлөлт” гэдгийн цаана “хэн, юуг, хэзээ, хаана хэрхэн хийх” тухай маш тодорхой, ойлгомжтой төлөвлөсөн байх нь цагийг үр дүнтэй ашиглахад чухал. Хэрэв та хүүхэдтэйгээ хамт юу хийхээ сайн төлөвлөсөн бол 30 минут ч таны хүүхдийн боловсролд үнэ цэнэтэй байж болно.
Мэдээж танд мэдэхгүй, эргэлзэх, асуух зүйл гарна. Энэ үед та хүүхдийнхээ ангийн багштай холбох, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авах эсвэл бусад эцэг, эхчүүдээс туршлага судлах шаардлага гарна. Мөн Боловсролын Реформ Хөдөлгөөний пэйжээр дамжуулж асуултаа асууж, харилцан туршлага судалж болно шүү.

“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Үхэр, тахиа, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Засгийн газрын хуралдаан болж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөө
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг бол
