Монголын Залуучуудын Холбоо 2017 оноос эхлэн Бүтээн байгуулалтын цаг тооллыг эхлүүлж, Оны залуу улс төрч, бизнесмэн тодруулдаг байсан Next stop наадмыг илүү өргөжүүлэн бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадам болгосон. Бүх зүйл бүтээн байгуулалтаар хэмжигдэж байгаа энэ цагт бүтээн байгуулалтыг бодитоор хэмжих, үр нөлөөг тооцох, бүтээгчдийг дэмнэх нь иргэний нийгмийн байгууллагуудын хувьд зайлшгүй хийх ёстой ажил юм.
Бүтээн байгуулалтын цагт, Хүн нийхэм, нийгмийн инженерчлэлийн асуудал, Дэд бүтэц, орчны хөгжлийн асуудал, Бизнес, эдийн засгийн өсөлт нь улс орны хөгжлийг тодорхойлох томоохон төслүүдийг бий болгож байгаа билээ.
Төсөл бол хамтын бүтээл. Тиймээс энэ жилээс Next Stop бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадмаар Хүн нийхэм, Дэд бүтэц, Бизнесийн салбарын бүрэн бүтэн төсөл, төсөл тус бүрдээ төсөл санаачлагч, төсөл төлөвлөгч, төсөл хэрэгжүүлэгч, төсөл санхүүжүүлэгч, төслийн удирдагч, төслийн маркетинг гэсэн зургаан номинацаар шалгаруулж бүтээгч цагийн их түүхэнд мөнхлөх юм байна. Nextstop.myf.m сайтад 2019 онд бүтээгдсэн төслүүдээ компаниуд нэр дэвшүүлсэн бөгөөд нийт 356 компани 244 бүрэн бүтэн төслийг 714 номинацид нэр дэвшүүлсэн байна.
Үүнийг салбараар нь авч үзвэл Нийхмийн салбарт 146, Дэд бүтцийн салбарт 40, Бизнесийн салбарт 58 төсөл ирсэн байгаа юм.
2019 онд Нийхмийн салбарт олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж, бүтээн байгуулалт үйлдэж NextStop наадамд нэр дэвшсэн Бүтээн байгуулагчдаас онцолвол Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг соёл урлагийн газар 8 төслөөр 33 номинацид, Цагдаагийн Ерөнхий Газар 5 төслөөр 21 номинацид, Нийслэлийн Засаг даргын тамгын газар 10 төслөөр 21 номинацид, Монгол HD телевиз 6 төслөөр 20 номинацид, Шүүдэр продакшн 3 төслөөр 7 номинацид, Лантуун дохио ТББ Шинэ оюутан төслөөр гэх мэт, харин Дэд бүтцийн салбарт Зам Тээврийн Хөгжлийн Яам 9 төслөөр 11 номинацид, Архангай аймгийн ЗДТГ 3 төслөөр 7 номинацид, МУ-ын ЗГ 6 төслөөр 6 номинацид гэх мэт, Бизнесийн салбарт Эрдэнэс Монгол ХХК 2 төслөөр 6 номинацид, Петровис компани 2 төслөөр 5 номинацид, Саусгоби сэндс ХХК 4 төслөөр 4 номинацид тус тус нэр дэвшжээ.
Нэр дэвшсэн бүтээн байгуулагчдаас ЗТХЯ 9 төсөл, НЗДТГ 8 төсөл, Соёл урлагийн газар 8 төсөл, Монгол HD телевиз 5 төсөл санаачилсанаар бүтээн байгуулагчидаа тэргүүлж байна.
Мөн хамгийн олон төсөл санхүүжүүлсэн байгууллагуудыг дурьдвал МУ-ын ЗГ Нийхэм дэд бүтцийн салбарт 7 төсөл, БНХАУ-ын хөнгөлттэй зээлээр Дэд бүтцийн салбарт 5 төсөл, ЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар Нийгмийн салбарт 5 төсөл санхүүжүүлсэн байна.
Ийнхүү 2020.02.02-ны өдрөөр Next Stop 2019 бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадамд бүрэн бүтэн төсөл болон бүтээн байгуулагчдыг нэр дэвшүүлэх үйл ажиллагаа өндөрлөсөн. Харин санал авах үйл ажиллагаа 2020.02.20 хүртэл үргэлжлэх бөгөөд nextstop.myf.mn сайтаар орж саналаа өгөх боломжтой.
Бүтээн байгуулалтын цагийн дуудлагаар бүтээн байгуулагчдын үйл хэрэг өрнөн дэлгэрэх болтугай.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
