Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, “Эерэг тэмүүлэл” ТББ хамтран Хот соёлтой бол гоё аяныг дэмжин “Эртэч Монгол” хөтөлбөрийг “Эрүүл Монгол 10.000 маск” уриа дор зохион байгуулж байна.
Үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын үетэй холбогдуулан “Эртэч Монгол” хөтөлбөрийг цахим хэлбэрээр дөрөвдүгээр сарын 08-ны өдрөөс 17-ны өдрийн хооронд зохион байгуулагдаж, 9 өдөр 9 багш өглөө бүр сонирхолтой сэдвээр мэдээлэл хийсэн юм.
Эхний цахим сургалтад 180 залуучууд хамрагдан өөрсдийн зүгээс болон аж ахуйн нэгжийн дэмжлэгтэйгээр 5.000 маскийг цуглуулж, ард түмнийхээ эрүүл мэндийн манаанд байдаг Яаралтай түргэн тусламжийн төв 103 эмч ажилтнуудад 2.000 ширхэг маск, үлдсэн 3.000 ширхэг амны хаалтыг дүүргүүдийн алслагдсан хороодод амьдарч байгаа хүнд хэцүү амьдралтай айл өрхүүд, хүүхдүүдэд тараалаа.
Энэхүү үйл ажиллагаа дахин үргэлжилж, дөрөвдүгээр сарын 27-оос тавдугаар сарын 05-ны хооронд зохион байгуулагдах гэж байна.
Энэ удаагийн цахим сургалтад
| Эерэг хандлага 04 сарын 27-нд
– Эртэч Монгол хөтөлбөрийн санаачлагч Н.Энхбаатар |
07:00 – 08:00 |
| Манлайлал удирдан зохион байгуулах 04 сарын 28-нд
– Мобиком, Скайтел ХХК захирал хийсэн туршлагатай CEO номын зохиогч NCS ХХК гүйцэтгэх захирал Д.Болор |
07:00 – 08:00 |
| Хувь хүний Карьер төлөвлөлт 04 сарын 29-нд
– “MARS-V”- төслийн хүний нөөцийн захирал Д.Мөнхнаран |
07:00 – 08:00 |
| Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн боловсрол 04 сарын 30-нд – OTZ – эмнэлгийн захирал Э.Орхонтуул |
07:00 – 08:00 |
| Санхүүгийн сахилга бат 05 сарын 01-нд
– Хөгжлийн бодлого төлөвлөлтийн зөвлөх Дэйл Карнегийн сургагч багш Б.Даринчулуун |
07:00 – 08:00 |
| Оролдлого 05 сарын 02-нд
– Гүнтэн брэндийн үүсгэн байгуулагч Ц.Пүрэвхүү |
07:00 – 08:00 |
| “Хаврын арьс арчилгаа” 05 сарын 03-нд
– “Orkhon beauty” салоны захирал |
07:00 – 08:00 |
| Ой тогтолт 05 сарын 04-нд
– Оюун ухааны академийн захирал Х.Хатанбаатар |
07:00– 08:00 |
| Өөртөө итгэх итгэл 05 сарын 05-нд
– Жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр |
07:00 – 08:00 |
Багш нар оролцож өглөө бүрийг шинэ сонирхолтой мэдээллээр эхлүүлэх гэж байна.
Цахим сургалтад хэрхэн хамрагдах вэ?
Та энэхүү мэдээллийг олон нийтэд түгээж өөрийн зүгээс 50 маскийг хандивлаж “Эртэч Монгол” хөтөлбөрийн сургалтад хамрагдах боломжтой.
Таны хандивласан маскийг бид хэрэгцээ шаардлагатай байгаа эмч, цагдаа, цэрэг, онцгой байдлын ажилтнуудад өгөхөөс гадна зорилтод бүлгийн хүүхэд багачууд, айл өрхөд хандивлах болно. Мөн олон улсын боловсрол хөгжлийн төвөөс 10.000 маск аянд хамрагдсан залуучуудаас таван залууг шалгаруулж, Филиппин улсад 50 хувийн хөнгөлөлттэй суралцах боломжийг олгоно.
Дэлгэрэнгүй мэдээллийг:
Утас: 90099099, 99330335
Facebook.com @ubfcy.mn @ertechmongol хуудсаар аваарай.
НИЙСЛЭЛИЙН ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
