Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өнөөдөр нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ жил Сонгинохайрхан дүүргээс нийт 1,071 ээжид, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 64, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонг 1,007 ээжид тус тус хүртээв.
Эдгээр ээжүүдийн дотор УИХ-ын гишүүн Пүрэв-Очирын Анужин, “Эхийн алдар” Хоёрдугаар зэргийн одонгоо энэ жил зэрэг гардан авахаар болсон эгч дүүс, 30 дугаар хорооны иргэд Пушкины Дунжидмаа, Пушкины Дунчимэг, Пушкины Дунцэцэг нар, мөн Нэгдүгээр зэргийн одонгоо авч буй 34 дүгээр хорооны иргэн, 71 настай Шаравын Нэргүй байгаа юм.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ОДОН ГАРДУУЛСНЫХАА ДАРАА БАЯР ХҮРГЭЖ:
“Эрхэм хүндэт эхчүүд ээ, асралт ээж нар аа
Та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлж, үндэстний ирээдүй, аз жаргал, гэрэл гэгээ болсон энхрий үрсийг эрүүл саруул, хайр халамж дүүрэн өсгөн торниулж байгаад тань халуун талархал илэрхийлье.
Үндэстэн бүр, улс гүрэн болгон ирээдүй хойчоо өсгөх, төлөвшүүлэн бойжуулахад онцгой анхаарал тавьж, төрийн бодлогыг хэрэгжүүлдэг. Эртнээс цөөн хүн амтай явж ирсэн Монгол Улс социализмын үед хүн амаа өсгөх бодлого хэрэгжүүлж, “Эхийн алдар” одонг бий болгосон. Энэ бол сайн жишиг, уламжлал учраас өнөөдөр монголын төр үргэлжлүүлэн авч яваа юм.
Ээж бүхэн хүүхдүүддээ хамгийн дотно, барагдашгүй хайр энэрлийн эх ундарга, гэрэл гэгээ нь болдог. Тийм болохоор монголын төр эхчүүддээ, хорвоогийн сайхан ээжүүддээ жилд ганц удаа талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одонг хүртээж, хүндэтгэл үзүүлдэг юм. Энэ жил дэлхий дахинд тархсан коронавируст цар тахлын улмаас Хүүхдийн баяраар “Эхийн алдар” одонг гардуулдаг эрхэм уламжлалыг хойшлуулсан ч хэдхэн хоногийн өмнөөс орон нутаг, дүүргүүдээр энэ ажлыг зохион байгуулж, одонг нь гардуулж байна. Хүн амын тоогоор улсдаа тэргүүлдэг Сонгинохайрхан дүүргээс энэ жил хамгийн олон буюу 1,071 ээж “Эхийн алдар” одон хүртэж байна. Үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 64, Хоёрдугаар зэргийн одонг 1,007 ээжид хүртээж байгаа.
Мянга гаруй ээжийн дундаас 10 дугаар хорооны иргэн Шаравын Нэргүй гуай “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонгоо авч чадаагүй явсныг өнөөдөр олгож байна. 71 нас сүүдрийг зооглож яваа бууралдаа аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Мөн өнөөдөр хамтдаа одонгоо гардаж баяр хөөр болж байгаа эгч дүүс, 30 дугаар хорооны иргэд Пушкины Дунжидмаа, Пушкины Дунчимэг, Пушкины Дунцэцэг нарт талархал илэрхийлж, сайн сайхныг ерөөе.
Монголын төр нийгмийн хамгийн үнэт баялаг болох хүүхдийг эрүүл аюулгүй орчинд өсгөн бойжуулах, сурган хүмүүжүүлэх нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, тодорхой бодлогыг хэрэгжүүлэх замаар эхчүүдийг дэмжих, ирээдүй хойчоо хамгаалах ёстойг мартаж болохгүй. Төр энэ үүргээ биелүүлэхэд чиглэгдсэн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх чиглэлээр миний бие тодорхой ажлуудыг санаачилсан, цаашид ч шахаж шаардаж ажиллах болно.
Өнөөдөр одонгоо гардан авч байгаа, үр хүүхдүүдийнхээ нар нь болж гийсэн, монголын сайхан ээжүүд Та бүхэндээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлье.
Мөнх тэнгэрийн хүчин дор эх, үрс бүр тэнүүн жаргалтай, амар амгалан аж төрөх болтугай.
Баярлалаа” гэв.




Олон хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүдэд “Эхийн алдар” одон гардуулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг 2020 оны тавдугаар сарын 29-ний өдөр гарсан ч дэлхий даяар тархсан коронавируст цар тахлын нөхцөл байдлын улмаас одон гардуулах үйл ажиллагааг хойшлуулаад байсан билээ.
Энэ жил “Эхийн алдар” одонг улсын хэмжээнд 10,677, үүнээс Нэгдүгээр зэргийн одонг 720, Хоёрдугаар зэргийн одонг 9,957 ээжид хүртээх бөгөөд орон даяар “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга засаг, захиргааны нэгжийн түвшинд үе шаттайгаар гардуулахаар болсон юм.
Ийнхүү Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Дорноговь, Өмнөговь, Дундговь аймаг болон нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн ээжүүдийн “Эхийн алдар” одонг биечлэн гардууллаа.
Түүнчлэн “Эхийн алдар” одон гардуулах ёслолын үйл ажиллагааг коронавируст цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийн дагуу зохион байгуулж байна.

















Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
