Хувийн хэвшлийн дунд сургуулиуд сургалтын төлбөрөө бүтэн жилээр төлөхийг тулгадаг асуудал байсаар байгаа нь эцэг, эхчүүдэд дарамт болж байна. Тэр тусмаа халдварт өвчний үед төлбөрөө бүтэн төлөхийг шаардаж, зөвшөөрөөгүй тохиолдолд сургуулийн бүртгэлээс хасч байна гэх зэрэг гомдол санал Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт олноор ирэх болжээ. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнэ хувийн хэвшлийн дунд сургуулиудад зөвлөмж хүргүүлсэн байна.
- Салбарын сайдын баталсан тушаал, шийдвэрийг биелүүлэх
- Эцэг эхчүүдтэй гэрээ байгуулахдаа сургалтын төлбөрийн асуудлаар зөвхөн сургуулийн захиргаанаас урьдчилан бэлтгэсэн гэрээнийн нөхцлийг тулгадаг аргыг таслан зогсоох
- Сургалтын төлбөрийн төлөх хэмжээ, хугацааг эцэг эхчүүдийн саналыг үндэслэн харилцан зөвшилцөж гэрээнд тусгах
- Сургалтын төлбөрийн хэмжээг өмнөх жилээс нэмэгдүүлэхгүй байх
- Сургалтын төлбөртэй холбоотой асуудлаас шалтгаалж сурагчийг сургуулиас хасах, завсардуулахгүй байхыг зөвлөмжид дурджээ.
Хэрэв сургуулиуд дээрх зөвлөмжийг мөрдөж ажиллахгүй бол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хуульд заасны дагуу хариуцлага тооцож, арга хэмжээ авахаа илэрхийллээ.



Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
55 тооны бод мал хулгайлсан этгээдүүдийг илрүүллээ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
