Өнөөдөр Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн төлөө газар Чингэлтэй дүүргийн 50-дугаар сургуулийн ахлах ангийн сурагчидтай хамтран тэдэнд зориулсан өдөрлөг зохион байгуулж ажиллав. Энэ үеэр сурагчид ШӨХТГ-ын удирдлагуудын үүрэгт ажилтай танилцаж, тэдний ажлыг орлож гүйцэтгэсэн нь маш сонирхолтой байсан гэдгийг сурагчид онцолж байсан юм.
ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ “Бид өнөөдөр өдөр тутмын үйл ажиллагаа, мэдээллийн хэсэгтэй танилцлаа. Дүү нар маань хичээлээ сайн сураарай, гадаад дотоодын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахын тулд та нарын зайлшгүй хийх хэрэгтэй нэг зүйл бол англи хэл сурах. Өнөөдөр англи хэлгүйгээр хаашаа ч өсөн дэвших боломжгүй болсон цаг үе. Дэлхийтэй холбогдох хамгийн эхний алхам англи хэл сурах юм шүү. Өөрсдийгөө хамгаалах үүднээс хууль эрхзүйн мэдлэгтэй болох хэрэгтэй. Бид өөрсдийнхөө эрхийг зайлшгүй мэдэж байх ёстой.” гэдгийг онцоллоо.


Мөн арга хэмжээний үеэр зарим сурагчдаас сэтгэгдлийг нь сонирхсон юм.
50-дугаар сургуулийн сурагч М.Баяр-Эрдэнэ: ШӨХТГ-ын даргаар ажиллах завшаан олдсонд баяртай байна. ШӨХТГ-ын даргын бүрэн эрхийнхээ хүрээнд дугуйн замын зохицуулалт болон зарагдсан барааг буцаахгүй байх үйл ажиллагааныхаа чиглэлийн дагуу өнөөдөр ажиллах төлөвлөгөөтэй байна. Манай ШӨХТГ бол хуулийн дагуу үндсэн найман чиглэлийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулж ажилладаг.
.png)
50-дугаар сургуулийн сурагч У.Ганчимэг: Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын даргаар өнөөдөр томилогдон ажиллаж байна. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүмүүс ихэвчлэн ямар тал дээр гомдол гаргадаг талаар олон талын мэддлэгтэй боллоо. Хэрвээ иргэд гомдол гаргах шаардагатай үед “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газар”-тай хамтарвал илүү үр дүнд хүрч асуудал шийдэгддэг.
.png)
50-дугаар сургуулийн сурагч Х.Тэлмүүн: Хэрэглэгч эрхийнхээ хүрээнд худалдан авсан бараагаа ямар ч үед буцаах эрхтэй. Гэхдээ бараагаа гэмтээгээгүй, хэрэглээгүй байх ёстой. Төлбөрийн баримттай байх ёстой. Хамгийн гол нь хэрэглэгч бараагаа зөв сонгох хэрэгтэй. Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга гэдэг нь маш өндөр хариуцлгатай албан тушаал байдаг юм байна.
.png)
50-дугаар сургуулийн сурагч Н.Мөнхсаруул: Би шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын Тамгын газрын даргын албанд ажиллаж байна. Сая дарга М.Баяр-Эрдэнээс өнөөдрийн өдөрлөгт оролцсон хүүхдүүдэд сертифкат олгох ажлыг хариуцан авлаа.
Тамгын газар нь хүний нөөцийн бодлогыг явуулахаас гадна, аж ахуйн салбараа хариуцан ажилладаг. Жишээлбэл шинээр засвар хийх буюу төсөв санхүүг хянан зохицуулах үүрэгтэй.
Арга хэмжээний төгсгөлд ШӨХТГ-аас сурагчдад сертифкат олголоо.
.png)
Т.Номин

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
