“Монголын үнэн” сонины 100 жилийн ойд зориулсан “Үнэн” сонин ба чөлөөт сэтгэлгээ эрдэм шинжилгээний бага хурал, “Монголын үнэн”-Нэгэн зууны товчоон гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо.
“Үнэн” сонин ба чөлөөт сэтгэлгээ эрдэм шинжилгээний бага хурлыг “Монголын үнэн” сонин, ШУА-ийн Философийн хүрээлэнтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд уг хуралд
-Нийгмийн сэтгэл зүйг өөрчилж шинэчлэхэд “Үнэн” сонины гүйцэтгэсэн үүрэг
-Нийтлэл зүйн бичлэгийн төрөл, зүйлийг хөгжүүлэх, чөлөөт сэтгэлгээг Монголд дэлгэрүүлэхэд “Үнэн” сонины уран бүтээлчдийн гүйцэтгэсэн үүрэг, оруулсан хувь нэмэр
– “Үнэн” сонины нэгэн улирлын дугаарын тухай
-Монголын ууган хэвлэлийн үүсэл, хөгжлийн түүхэн онцлог
-Шилжилтийн үед “Үнэн” сонины гүйцэтгэсэн үүрэг
– “Үнэн” сонины дизайны түүхэн хувьсал хөгжил
-XXI зууны улс төр дэх уламжлалт ба шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн үүрэг нөлөө
-Сонины цаасан архивыг цахимжуулсан туршлага, “Монголын үнэн” сонины жишээн дээр зэрэг илтгэлүүдийг хэлэлцүүллээ.
“Монголын үнэн”-Нэгэн зууны товчоон гэрэл зургийн үзэсгэлэнд тус сонины анхны дугааруудаас эхлээд үе үеийн онцлох дугаарууд, ховор сонин гэрэл зургууд, эд өлгийн зүйлс сэлтийг дэлгэн үзүүлжээ.
“Монголын үнэн” сонины 100 жилийн ой 2020 оны 11-р сарын 10-ны өдөр тохиож байна. Эдүгээгээс 100 жилийн тэртээ 1920 оны арваннэгдүгээр сарын 10-ны өдөр хойд хөршийн Эрхүү хотноо “Монголын үнэн” сонины анхны дугаар 3000 хувиар хэвлэгдэн гарсан түүхтэй.
Д.Сүхбаатар, Х.Чойбалсан, Д.Лосол тэргүүтэй хувьсгалчид Эрхүү хот дахь Коминтерний Алс Дорнодын нарийн бичгийн дарга нарын газрын тусламж оролцоог түшиглэн хилийн чанадад намын анхны хувьсгалт нууц сонин “Монголын үнэн”-г ийнхүү санаачлан гаргаж 2021 оны дөрөвдүгээр сар хүртэл нийт зургаан дугаар хэвлэн тараасан байна.
“Монголын үнэн” сонины хамгийн анхны уншигчид нь Ардын хувьсгалын партизан цэргүүд байв.Тэд сониныг уншаад зогсоогүй түүнийг олон нийтийн дунд идэвхтэй сурталчлагч, түгээн тараагч, бие төлөөлөгч болж байжээ. “Монголын үнэн” сонин дугаар бүрийнхээ тэргүүн нүүрт “Орон бүхний пролетари нар нэгдэгтүн!” гэсэн уриаг тогтмол нийтэлж, “Энэхүү “Монголын үнэн” хэмээх сэтгүүлийг дэлхий дахины эв хамтын интернационал намын Алс Дорнодын хорооны Монгол, Төвөдийн хэлтсээс тараана” гэсэн бичээстэй хэвлэж байжээ. “Монголын үнэн” сонин МАН болон Засгийн газрын анхны төв хэвлэл бөгөөд тодорхой хугацаанд “Уриа”, “Нийслэлийн шинэ сонин”, “Ардын эрх” зэрэг нэрээр хэвлэгдэн гарч байжээ.

Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
