МСНЭ-ээс “Цар тахлын үед орон нутгийн хэвлэл мэдээллийн үйл ажиллагаанд тулгамдаж буй сорилт, бэрхшээл” сэдэвт цахим уулзалтыг бүсээр хуваан Баруун бүс / Баян-Өлгий, Увс, Ховд, Говь-Алтай, Завхан/ Зүүн бүс / Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Говьсүмбэр, Налайх, Багануур/ Төвийн бүс / Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хөтөл/ аймгууд дахь салбар зөвлөлийн тэргүүн болон гишүүн сэтгүүлчидтэй Орон нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч А.Батбаяр, ажлын алба зохион байгууллаа. Тус уулзалтыг Орон нутаг хариуцсан Дэд Ерөнхийлөгч А.Батбаяр, Гүйцэтгэх захирал Э.Болортулга нар чиглүүлж ажиллаа. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагууд цар тахалтай онцгой үед төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудтай адил шуурхай, цар тахлаас урьдчилан сэргийлэх хуулиар үүрэг болгосны дагуу хэвлэл мэдээллийн байгууллагууд Аймаг, сумын онцгой комисс болон бусад эрх бүхий байгууллагаас өгсөн сэрэмжлүүлэг, мэдээллийг үнэ төлбөргүй мэдээлж, нийтийг тэгш, хүртээмжтэй мэдээллээр хангах байр суурь, зарчмыг баримтлан ажиллаж байна гэв.
Онцгой үед ажиллаж байгаа сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудад нийтлэг тулгамдаж байгаа асуудал нь АОК-оос сурвалжлах хэвлэлийн тоо, цагаар хавчин хаан боогдуулж, хөл хорионы дэглэмээр халхавчлан иргэний мэдэх эрх, хэвлэлийн эрх чөлөөнд халдаж байгаад харамсаж байгаагаа илэрхийлэв. Мөн халдвар хамгааллын хувцасны хүртээмж, хангалт болон төсөв санхүүгийн асуудал /цалин, түрээс/ ажил олгогчид хүндрэлтэй байгааг харгалзаж Аймаг, сумын онцгой комиссуудыг дэмжиж ажиллахыг МСНЭ-ээс уриалж, уламжлахыг хүслээ.
Сүүлийн үед үүсээд байгаа хууль зүй, дотоод хэргийн яамнаас боловсруулж, албан ёсны цахим хуудастаа 2020 оны 12 дугаар сарын 08-ны өдөр байршуулсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн 13.14 “ Худал мэдээлэл тараах” заалтыг өөрчилж, хэвлэлийн болон иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг бүхий л талаар хянан цагдах, хязгаарлан боомилохоор тусгасан санаархлын эсрэг орон нутгийн хэвлэл мэдээллийн салбарынхан дуу нэгтэйгээр тууштай тэмцэхээ мэдэгдэв.
Уулзалтаар ярилцаж тулгамдсан асуудал, санал, хүсэлтийг нэгтгэн МСНЭ-ийн Удирдах зөвлөл, Орон нутгийн удирдлагууд, Орон нутгийн онцгой комиссод хүргүүлэхээр ажиллаж байна.




Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
