Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн 32 сайтын эрхлэгч, сэтгүүлч , судлаачдын саналаар Нэр бүхий 8 байгууллага хамт олонд МҮСХНХ -ны дээд шагнал Лайк цом, Нийгмийн хариуцлагатай байгууллага өргөмжлөлийг иргэд олон нийтийн дуу хоолой талархал болгож олгохоор шийдвэрлэлээ.
МҮСХНХ -ны дээд шагнал ЛАЙК ЦОМ, НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАТАЙ БАЙГУУЛЛАГА ӨРГӨМЖЛӨЛ олгох тухай
“Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ХХК
Эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгуур, үндэсний аюулгүй байдлыг хангах суурь салбар болох эрчим хүчний талаар Засгийн газраас гаргасан түр шийдвэрийн дагуу нийт айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг хөнгөлсөн энэ үед эрчим хүчний системийн өндөр ачааллын аливаа эрсдлээс сэргийлж, нийслэлийн цахилгаан эрчим хүчийг шаардлагатай цэг бүрт, тасралтгүй, найдвартай түгээн хангах үйлсийг түүчээлэн ажиллаж буй та бүхний сэтгэл, зүтгэл, хөдөлмөрийг онцолж “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал “Лайк цом”, “Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.
“Эрдэнэс-Таван толгой” ХК
Стратегийн ач холбогдол бүхий ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, ордод ашиглалтын үйл ажиллагаа явуулах, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн “А6-20” хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд 1072 хувьцааг амь оруулж, 2.5 сая хувьцаа эзэмшигчид ногдол ашиг тараах ажлыг амжилттай эхлүүлснээр олон нийтэд үүссэн урт хугацааны хүлээлтийг эцэслэж, итгэл үнэмшлийг бататгаж чадсан. Мөн Засгийн газар ард түмэндээ газрын хэвлийн баялгийн үр шимийг хүртээж, айл өрх бүрийн амьжиргааг дэмжсэн чухал шийдвэрийг хүлээн авч, сайжруулсан шахмал түлшний үнийн 75 хувийн хөнгөлөлтийн зөрүү болох 69 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр болсон та бүхний сэтгэл, нөр их хөдөлмөрийг онцолж “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал “Лайк цом”, “Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.
“Ид шидийн орон” төсөл
Хүүхдийн эрхийг хамгаалах, хэрэгжүүлэх, хангах хууль, эрх зүйн хүрээнд хотын захын гэр хорооллын хүүхдүүдэд аюулгүй, тав тухтай тохилог орчинг бий болгох, сурах, хөгжих, хүмүүжих, соёлжих нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгыг өвөртлөн, эрх нь зөрчигдөж буй хүүхдийн төлөө нийгэмд “шүгэл үлээгч”-ийн үүргийг хариуцлагатайгаар гүйцэтгэж, ухуулга нөлөөлөл, мэдээлэл, сурталчилгааны ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, олон нийтийн цахим сүлжээнд өргөн хандалттай бодит үр нөлөөлөлтэй ажилласан та бүхний гэгээн үйлсийг онцолж “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал “Лайк цом”, “Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.
“Таван толгой түлш” ХХК
Шинжлэх ухаан, инноваци, технологийн ололтод тулгуурлан, тогтвортой хөгжлийн төлөөх үзэл баримтлалд үндэслэн иргэн бүрийн эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, хүрээлэн буй орчны бохирдлын эсрэг хэрэгжүүлж буй сайжруулсан шахмал түлшний үнийг Засгийн газраас 75 хувь бууруулсныг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дэмжин, нийслэлийн гэр хорооллын айл өрхүүд дулаан өвөлжихөд дэм болж, дутах амьжиргаанд “лан” нэмж, бодит үр нөлөөлөлтэй ажиллаж буй та бүхэнд түмэн олны өмнөөс талархах сэтгэлийн үүднээс “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал “Лайк цом”, “Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ
“Шинжлэх ухаанд суурилсан үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэх жил”-ээр зарласан 2020 ондоо үйлдвэрлэл, эдийн засгийн төлөвлөгөөт бүх үзүүлэлтээ зуугаас дээш хувиар биелүүлсэн амжилтаа та бүхэн ард түмэнтэйгээ хуваалцан, төр засгаас танай хамт олонд хүлээлгэсэн өндөр итгэл, түүхэн шийдвэрийг нэр төртэйгээр хэрэгжүүлэхээ илэрхийлж, эдийн засгийн хямрал нүүрлэсэн энэ цаг үед нийт айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, усан хангамж, хогны төлбөр болох 650 тэрбум төгрөгийг ашгаасаа нөхөхөөр болсон танай хамт олонд “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал “Лайк цом”, “Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.
Халдварт өвчин судлалын үндэсний төв
Хүн амын эрүүл мэнд, нийгэм, эдийн засагт тулгарч буй цар тахлын учруулж болзошгүй аюул, эрсдлийн өмнө хамгийн тэргүүн эгнээнд сөрөн зогсож, иргэн бүрийн эрүүл мэнд, амь насыг сахин хамгаалах өндөр үүрэг, хариуцлагыг хором бүрт үл умартан, өдөр шөнийг үл ялган ажиллаж буй цагаан өмсгөлт сүүн сэтгэлт та бүхнээрээ бахархаж байна. Та бүхний хичээл зүтгэлийн дүнд аймшигт халдвараас ангижирч, амьдралын итгэл найдвараар тэтгэгдэж буй нийт ард иргэдийнхээ өмнөөс талархал илэрхийлж “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал “Лайк цом”, “Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар
Зах зээлийн эдийн засгийн тогтолцоон дахь шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр тодорхой үр дүнтэй ажлуудыг амжилттай зохион байгуулахын сацуу улс орны хэмжээнд нүүрлэж буй цар тахлын хүнд нөхцөлд байнгын бэлэн байдалд ажиллаж, бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол, үнийн хөөрөгдөлийг хазаарлаж, хяналт шалгалтыг тогтмол явуулан, иргэдийн итгэлийг идэвх зүтгэлээр дааж, эргэн мэдээлэх зарчмаар олон нийтийн цахим сүлжээнд өргөн хандалттай бодит үр нөлөөлөлтэй ажилласныг онцолж “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал “Лайк цом”, “Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батламжлав.
Экологийн цагдаагийн алба
Шинжлэх ухаан, инноваци, технологийн ололтод тулгуурлан, тогтвортой хөгжлийн төлөөх үзэл баримтлалд үндэслэсэн иргэн бүрийн экологийн боловсролыг дээшлүүлэх, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх чиглэлээр хэрэгжүүлэхээр төлөвлөсөн “Байгаль эн тэргүүнд” төслийн хүрээнд ухуулга нөлөөлөл, мэдээлэл сурталчилгааны ажлуудыг амжилттай хэрэгжүүлж, олон нийтийн цахим сүлжээнд өргөн хандалттай, бодит үр нөлөөлөлтэй ажилласныг онцолж “Монголын Үндэсний Сайтын Хөгжлийн Нэгдсэн Холбоо”-ны дээд шагнал “Лайк цом”, “Нийгмийн хариуцлагатай байгууллага” өргөмжлөл олгосныг батлав.

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
