Азийн хөгжлийн банк нь 1991 оноос хойш Монгол Улсын Засгийн газрын хөгжлийн түнш байж, манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжин ажилласаар ирсэн. АХБ нь Үйл ажиллагааны хөтөлбөр төлөвлөх томилолтын хүрээнд 2021 оны нэгдүгээр сарын 18-29-ний өдрүүдэд зөвлөлдөх уулзалтуудыг зохион байгуулж, тус банкны 2021-2024 онд манай улстай хамтран хэрэгжүүлэх түншлэлийн стратегид багтсан зээл, буцалтгүй тусламж, техникийн туслалцааны төсөл хөтөлбөрүүдийн чиглэлийг зөвшилцөхөөр холбогдох салбарын яам агентлагуудын төлөөлөлтэй уулзаж байгаа.
Үүний хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа, Азийн хөгжлийн банкны суурин төлөөлөгч Павит Рамачандран болон холбогдох асуудал хариуцсан мэргэжилтнүүдтэй цахимаар уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжил, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр одоо хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрүүдийн явц, хэрэгжилтийн талаар талууд харилцан мэдээлэл солилцсон юм.
Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа Засгийн газраас хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын чиглэлээр баримталж буй бодлого, тэргүүлэх чиглэлүүдийг танилцуулаад энэ хүрээнд яамнаас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, хууль эрхзүйн шинэчлэлүүдийг онцлон танилцуулав.
Уулзалтын төгсгөлд талууд иргэдэд халамж хүртээхээс илүүтэй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, нийгмийн халамжийн оновчтой, үр ашигтай бодлогыг хэрэгжүүлэх, сэтгэцийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрөлжсөн асрамжийн төв байгуулах, хөдөлмөр эрхлэлт, ур чадвар хөгжүүлэх, мэргэжилтэн бэлтгэх асуудлыг мэргэжлийн боловсролын салбартай уялдуулан хөгжүүлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллах, цаашид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахаар болов. Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны холбогдох газар, хэлтсийн дарга нар оролцлоо.
Эх сурвалж: ХНХЯ

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
