Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн төрөл
| № | Тэтгэмжийн төрөл | Тэтгэмж авах эрх | Тэтгэмжийн хэмжээ | Бүрдүүлэх бичиг баримт | ||||||||||||||||||||||||||
| 1 | Хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж | Тэтгэмжийн даатгалын шимтгэлийг ердийн өвчин, ахуйн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар алдахаас өмнө 3 ба түүнээс дээш сарын хугацаагаар төлсөн даатгуулагчид хамаарна. |
ХЧТА-ны тэтгэмжийг дор дурьдсан хувь хэмжээгээр бодно. Жишээ нь: Даатгуулагч 7 дугаар сард өвдөж 10 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, эмнэлгийн хуудас бичүүлэн авчээ. Нийт 9 жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн гэвэл хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмжийг дараах байдлаар тооцож олгоно.
1 өдөрт ногдох цалин хөлс 1500000/ 64 = 23 437 1 өдөрт ногдох тэтгэмж 23437 х 55% = 12890 8 хоногийн тэтгэмж 12890 х 8 хоног = 103125 төгрөг Даатгуулагч 10 хоногт эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ажиллаагүй хугацаандаа ажлын 8 хоногт ногдох 103125 төгрөгийн тэтгэмж авна.
|
|
||||||||||||||||||||||||||
| 2 | Жирэмсний болон амаржсаны тэтгэмж | Нийтдээ 12 сараас доошгүй, сүүлийн 6 сар тасралтгүй шимтгэл төлсөн байх /жирэмсний чөлөө авахаас өмнө/
Хүүхдээ асрах чөлөөтэй байх хугацаанд дахин хүүхэд төрүүлсэн эхэд жирэмсний болон амаржсаны тэтгэмж олгоно
Хүүхдээ 196-гаас доошгүй хоног тээгээд дутуу төрүүлсэн буюу үр хөндүүлсэн, жирэмслэлтийг эмнэлгийн аргаар тасалсан, мөн 196 хоног тээгээгүй боловч амьдрах чадвартай хүүхэд төрүүлсэн бол жирэмсний болон амаржсаны тэтгэмж авах эрхтэй. |
Жирэмсэн болон амаржсаны тэтгэмжийг дараах хувиар бодно.
Жишээ нь: Жирэмсэн эх 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 9 дүгээр сарын 29-ний өдрийг дуустал хугацаанд жирэмсний эмнэлгийн хуудсаа бичүүлсэн бол тэтгэмжийг дараах байдлаар тооцож олгоно. 2016 оны 8 дугаар сараас 2017 оны 7 дугаар сар буюу сүүлийн 12 сарын хугацаанд шимтгэл төлсөн орлогын дундаж нь 500 000 төгрөг байна. 1 өдөрт ногдох цалин хөлс 500000 : 21.2 хоног = 23585 төгрөг Жирэмсний амралтыг хуанлийн 2 сар буюу 60 хоногт ногдох ажлын 42 өдрийн тэтгэмжийг тооцно: 23585 х 42 өдөр = 990 556 төгрөг Жирэмсний тэтгэмж 990556 төгрөгийг Нийгмийн даатгалын байгууллага жирэмсэн эхэд тухайн сард тооцож олгоно. Амаржсаны тэтгэмжийг эмнэлгийн хуудсыг үндэслэн жирэмсний тэтгэмж бодох аргачлалтай нэгэн адил аргаар тооцож олгоно. |
|
||||||||||||||||||||||||||
| 3 | Оршуулгын тэтгэмж | Нийтдээ 36 сараас доошгүй доошгүй хугацаагаар шимтгэл төлсөн даатгуулагч ердийн өвчин, ахуйн ослын улмаас нас барсан тохиолдолд/Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас барсан даатгуулагчийн шимтгэл төлсөн хугацааг харгалзахгүй олгоно./ | Нийгмийн даатгалын байгууллага нь нас барсан даатгуулагчийн оршуулгад зориулан түүний ар гэрт 1000000 төгрөгийн тэтгэмжийг (НДҮЗ-ийн 2016 оны 16 дугаар тогтоол) нэг удаа олгоно. |
|
Даатгуулагчийн боломжууд:
- Нийгмийн даатгалын шимтгэлийг банкны цахим үйлчилгээ ашиглан төлөх боломжтой-Qpay, internet bank, online bank, mobile bank/;
- Өөрийн шимтгэл төлөлтийг:
- гар утасны APP ашиглан шалгах хянах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ ;
- цахим шуудангаар хүлээн авч хянах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ ;
- Хэрэв Таны шимтгэлийг төлөөгүй, дутуу төлсөн, буруу цалингаас тооцсон бол Нийгмийн даатгалын байгууллагад хандан шалгуулж шийдвэрлүүлэх эрхтэй. /утас: 7777-1289, 328030/
- Нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэвэр, тэтгэмжийн мэдээллийг цахимаар шалгах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ;
- Гадаад улсад оршин суугаа Монгол Улсын иргэн нийгмийн даатгалд цахимаар даатгуулах боломжтой болсон ЭНД ДАРНА УУ;
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
