Монгол Ардын Намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага болох Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо /НАМЭХ/-ны Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл өнөөдөр /2021.03.09/ Удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ цахимаар хуралдлаа.
Тус хуралдаанд 21 аймаг, 9 дүүрэг, 73 сумын нийт гишүүд, удирдлагууд оролцож 2020 онд хийсэн ажлаа тайлагнаж, 2021 онд хийгдэх томоохон ажлуудаа хэлэлцэв.
Хурлын эхэнд НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл “2021 онд эмэгтэйчүүдийн амьдарлын чадавхийг дээшлүүлэх хоёр дахь судалгааг хийж эхэлсэн. Архидалт, ажилгүйдлийн суурь болсон гэр бүлийн орлогын түвшинг нэмэгдүүлэх тал дээр илүүтэй анхаарч ажиллана. Иргэдийг ажилтай, орлоготой болгохын төлөө дуу хоолойгоо өргөнө. Мөн цаашид эмэгтэйчүүдийг ажил хөдөлмөр, сургалтад хамруулах болон нийгэмд хүртээлтэй олон талт үйл ажиллагааг хийхээр төлөвлөсөн. Энэхүү ажлыг бодит болгохын тулд тасралтгүй санхүүжилт бий болгоно. Ингэхийн тулд хамгийн эхэнд гишүүд, дэмжигчдийгээ ногоо тарихыг уриалж, сургалт зохион байгуулна. Бид урд хөршөөс ногоогоо худалдаж авахгүйгээр өөрсдөө Монгол хөрсөнд тарьсан Монгол ногоогоо хүнсэндээ хэрэглэдэг болно. Ингэснээр хүнсний ногооны хомсдол мөн багасна” хэмээв.
Түүнчлэн цахим хуралдаанаар гишүүдийн санал хүсэлтийг сонсож, тулгамдаж буй асуудлуудын талаар нээлттэй ярилцан, шийдвэрлэж өгөхөө илэрхийллээ.
НАМЭХ үндэсний хэмжээнд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд өнөөдрийн байдлаар 121,000 мянган гишүүд дэмжигчидтэй болж өргөжсөн билээ. Өнгөрсөн онд тус холбоо хүүхэд, эмэгтэйчүүд рүү чиглэсэн томоохон 25 томоохон ажлыг хийсэн байна. Монгол Ардын Нам үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ой энэ жил тохиож буй. “Улс орон болон улс төрийн ууган хүчний 100 жилийн түүхэнд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмэр, гүйцэтгэсэн үүрэг, оролцоо хамгийн чухал” гэдгийг НАМЭХ-ны Ерөнхийлөгч Д.Сарангэрэл онцолсон. НАМЭХ-ноос Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг угтаж “Зууныг бүтээлцсэн эмэгтэйчүүд” талархал, хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 04-ний өдөр танхимаар болон цахимаар амжилттай зохион байгуулсан юм.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
