Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаач, хуульчдын төлөөллийг хүлээн авч уулзаж, Үндсэн хуулийн суурь үзэл баримтлал, зарчим, нэмэлт өөрчлөлтийн агуулга, Үндсэн хуулийн цэцээр хянагдаж байгаа маргаантай асуудлуудын талаар санал солилцлоо.
Энэ үеэр хуульч Б.Гүнбилэг бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга энэ удаагийн сонгуульд нэр дэвших эрхтэй эсэх талаар өөрийн байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр, “Монгол Улсын Үндсэн хуульд орсон нэмэлт, өөрчлөлт, түүнийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Ерөнхийлөгчийн нэр дэвших эрхийг хязгаарласан зүйл огт байхгүй, хууль зүйн шинжлэх ухааны онол, практикын үүднээс ч эргэлзээ дагуулах, маргах асуудал огт байхгүй. Харамсалтай нь Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болсон, улс төрөөс бүрэн хараат бус ажиллах ёстой, тийм үүрэгтэй Үндсэн хуулийн цэц маргаангүй асуудлыг маргаантай юм шигээр хүлээн авч, сахиулан хамгаалах учиртай Үндсэн хуулиа өөрөө зөрчсөн байж болзошгүй үйл ажиллагаа явуулж байгаад хууль зүйн салбарын эрдэмтний хувьд сэтгэл дундуур нэн шүүмжлэлтэй хандаж байна. Улс орны тусгаар тогтнол, Монголын ард түмний эрх, эрх чөлөөний баталгаа, хамгаалалт болж байдаг Үндсэн хуулийг улс төрийн өнцгөөр тайлбарлаж, бүдүүлгээр хэрэгжүүлж болохгүй. Бид Үндсэн хуулиараа тоглож, суурь зарчмуудыг нь улс төрийн зорилгоор үгүйсгээд эхэлбэл улсаараа хүнд байдалд орно. Таныг зөвшөөрвөл би энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллаж, хууль зүйн салбарын эрдэмтний хувьд Үндсэн хуулийнхаа үзэл санаа, суурь зарчим, үнэт зүйлийг хамгаалж ажиллах хүсэлтэй байна” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга “Б.Чимид гуай нэгэнтээ Үндсэн хууль бол алганд багтдаг Монгол Улс гэж хэлж байсан. Ямар ч тохиолдолд Монгол Улсын эрх ашиг эн тэргүүнд байх ёстой. Үндсэн хуулийг үгүйсгэсэн, ард түмний эрхийг хясан боогдуулсан, хураан авах гэсэн, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг санаархсан аливаа оролдлого, зүй бус үйл ажиллагааг өөгшүүлж болохгүй. Улс орныхоо эрх ашгийг тэргүүнд бодож, Үндсэн хуулиа хамгаалах чиглэлд хамтран ажиллах санал гаргаж буйд талархаж байна” гэлээ.
Хуульч Б.Гүнбилэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр ажиллахаар боллоо.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
