Вакцинжуулалтад 3558 багш, ажилтнууд хамрагдаад байна

2021 оны 03-р сарын 12 өдөр, 16 цаг 29 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
Нийслэлийн багш нарыг вакцинжуулах ажил эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 3558 багш вакцинжуулалтад хамрагдаад байна. Вакцинжуулах ажлыг нийслэлийн дүүрэг бүрд Онцгой комисс, Эрүүл мэндийн нэгдэл зохицуулалтыг хийн ажиллаж байна.
Боловсролын байгууллагын багш, ажилтнууд нийт 34641 байгаа бөгөөд тэд сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдаж байна.
Вакцинжуулалтын үед ерөнхий боловсролын сургууль дээр манаач, цахилгаанчин, эмч, үйлчлэгч, мэдээлэл зүйн багш нараас бусад багш, ажилтан, захирал удирдах ажилтанг байлгахгүй гэдэг шаардлагыг дүүргийн Онцгой комисс тавьж байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх