Манай улсад ганц гэгддэг Ахмад настны үндэсний төв Төв аймгийн Батсүмбэр суманд байдаг. Өнгөрсөн сард ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан Ажлын хэсгийн хяналт шалгалтаар тус газарт хүний эрх зөрчигдсөн нөхцөл байдал тогтоогдож, зөрчлийг арилгуулах Шаардлагыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяад хүргүүлж, биечлэн уулзсан юм. Шаардлагын биелэлтийг тайлагнах хугацаа өнөөдөр дуусч байгаа бөгөөд ХНХЯ-наас ХЭҮК-ын гишүүнийг байлцуулан биелэлтийг тайлагнав.
Юуны өмнө ахмад настны амь нас, эрүүл мэнд, хувийн нууцыг хамгаалах чиглэлээр харуул хамгаалалт, аюулгүй байдлын нөхцөлийг сайжруулж, холбогдох журмын батлан мөрдүүлж, тус төв дэх 153 асруулагчийн тэтгэвэр, тэтгэмжийг бэлнээр бус картаар олгодог болсон, ажлын байрны дарамт үзүүлсэн, асруулагчийн өмчид халдсан зарим албан хаагчид арга хэмжээ авч, цагдаагийн байгууллага болон АТГ-т шилжүүлснийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд танилцууллаа.
Түүнчлэн гар утас, цахим сүлжээ хэрэглэдэггүй ахмад настнуудад гэр бүлтэйгээ холбогдох нөхцлийг бүрдүүлж, тусгай өрөө бэлдсэн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулахад анхаарч, бүх асруулагчийг вакцинд хамруулжээ.
Тус яамнаас хүний эрхийн зөрчил гаргуулахгүй байх, асруулагчийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг тогтворжуулах үүрэг бүхий 2 ажлын хэсэг байгуулж, энэ оныг дуустал ажиллахаар шийдвэрлэжээ.
Цаашид Сэтгэцийн өөрчлөлттэй хүмүүсийн нэгдсэн асрамжийн төв байгуулах тухай ХЭҮК-ын саналыг дэмжсэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоолыг хэрэгжүүлэх, биелэлтийг шаардах, Ахмад настны үндэсний төвд ажиллаж байгаа эмч, асрагчдын хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах саналыг УИХ-ын холбогдох Байнгын хороонд уламжлахаар болов гэж ХЭҮК-оос мэдээллээ.


Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
