Глоб Интернэшнл төвөөс 2009 оноос жил бүр шалгаруулж буй хэвлэлийн эрх чөлөөний “Үнэний төлөө” шагналын 13 дахь эзнээр Монголын медиа корпорацийн “Ийгл ньюс” телевизийн сэтгүүлч Ганзориг овогтой Балжинням тодорлоо. Энэхүү шагналыг үнэнийг хэлэхийн төлөө мэргэжлийн эр зориг гаргаж, эрсдэлд орсон сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагынханд олгодог юм. Г.Балжинням нь “эх хүүхдийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан асуудлыг” сурвалжилсан сурвалжилгаараа энэхүү шагналын эзэн болж буй. Тэрбээр “ийм нэр хүндтэй шагнал хүртэж буйдаа баярласнаа” илэрхийлээд, мэдээллийг олон нийтийн сайн сайхны төлөө байх үйлсэд мэргэжил нэгт сэтгүүлчдээ үргэлжлүүлэн нэгдэхийг уриалав.
“Ийгл ньюс” телевизийн сэтгүүлч Г.Балжинням хэлэхдээ, сэтгүүлчид олон талын эх сурвалжаас мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүрэгтэй. Тэр үүднээсээ “чанартай” эх сурвалж олж авах, тэднээс мэдээлэл авах арга, тактикаа өөрчлөх шаардлага үүсч байна. Мөн ялангуяа төрийн байгууллагууд, шийдвэр гаргагчид асуудалд хайнга хандах, нууцлах зэрэг асуудал байсаар байгаад нь сэтгүүлчдийн санаа зовдгийг тэр нуусангүй. Түүний хэлсэнчлэн, “эх хүүхдийг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ ноцтой алдаа гаргасан асуудлыг хэн ч мартахгүй байх. Нэг минут ч хүрэхгүй сурвалжилга нийгэмд шуугиан тарьсан. Тэр дундаа эрүүл мэндийн салбарынхны хариуцлагагүйн багийг хуулж, үнэн төрхийг ил болгосон”. Энэ сурвалжилгаараа “сэтгүүл зүй ямар чухал үүрэгтэйг олон хүн ойлгосон” гэдэгт тэр итгэлтэй байна. “Жишээлэхэд, эрүүл мэндийн салбарын хариуцлагагүй, хэрхэвч гаргаж болохгүй алдааг илчлэхийн тулд заавал эрэн сурвалжилга хийх албагүй гэдгийг ялангуяа сэтгүүлчид ойлгосон болов уу гэж бодсон”. “Хувьсгалын тохироо бүрдэнэ гэдэг шиг тэр сурвалжилга гарсны дараа хэдэн мянган иргэн хэний ч захиалгагүй урьдаас төлөвлөсөн зүйлгүйгээр эрхээ эдэлж, хариуцлага нэхэж жагссан. Бараг анх удаа тийм сайн жагсаалыг харсан. Дагаад хамгийн хүчтэй байсан Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон. Яг үүнтэй зэрэгцэн улс төрийн захиалгатай сурвалжилга хийсэн гэж хардагдсан”. Үүнд тэрбээр “тайлбар хийх албагүй”.
Г.Балжинням сурвалжилга хийсэн процессоо бидэнд хандан, “анх удаа товчхон” хэлэв. Түүний хэлснээр, “Ийгл” тв хөл хорио тогтоохоос өмнө, оройн 19 цагийн мэдээ болгоныхоо дундуур 5-10 минутын шууд сурвалжилга хийдэг. Шууд дамжуулдаг. Тухайн үед буюу 18:30 минутын үед ikon.mn сайтад “өргөө амаржих газарт халдвар илэрсэн тул хөл хорио тогтоожээ” гэсэн мэдээ гарсан юм. Түүнд “шууд сурвалжилгаа тэндээс хийе гэсэн санааг ерөнхий поодюсер дэвшүүлж, сэтгүүлч миний бие дэмжиж, зураглаачтайгаа хамт 1-р төрөх руу хөдөлсөн”. Харин “хэн ч яриа өгөхгүй гэдгийг нь мэдэж байсан ч, нөхцөл байдал ямар байгааг гаднаас нь ч болтугай сурвалжлахаар шийдсэн” хэмээн тэрбээр ярив.
Тэрбээр үргэлжлүүлэн, “Биднийг очтол ХӨСҮТ-ийн баг ирчихсэн, машиныхаа хаалгыг онгойлгоод, эмнэлгийн хаалганд тулаад зогссон байв. Шилжүүлэх нь дээ гэж бодоод зураглаачдаа дүрс ав гэж хэлсэн юм. Гэтэл ХӨСҮТ-ийнхэнтэй хамт явж байсан цагдаагийн машинаас алба хаагч бууж ирээд “дүрс бичлэг хийхгүй шүү” гэж хэлсэн. “Дүрс авахыг хориглоно гэсэн зүйл байхгүй байна. Энд дүрс авахыг хориглоно гэсэн албан ёсны тамгатай бичиг гаргаад ирвэл болно. Байхгүй бол бид дүрсээ үргэлжлүүлнэ” гэж хэлээд зураглаачийгаа үргэлжлүүлж дүрсээ ав гэж хэлсэн. Ингээд удаагүй байж байтал эх, хүүхэд хоёрыг гаргаж ирсэн. Хэвлэл мэдээллийн байгууллага үүргээ л гүйцэтгэсэн. Харин алдаа гаргасан бүх шатны дарга нарт хариуцлага тооцсон. Дарга нарт хариуцлага тооцох нь үр дүн биш, үр дүн гаргахын тулд эрүүл мэндийн салбар өөрчлөгдөх ёстой. Өөрчлөлтийн эхлэл тавигдсан гэж найдаж байна” гэв.
Г.Балжинням, “Зөвхөн өнгөрсөн 2020 он гэлтгүй, 2019 оноос хойш дэлхий нийтийг хамарсан цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан бүхий л хэвлэл мэдээллийн байгууллагууд өөр өөрийн онцлогоор ажиллаж байна. Энэ үед манай редакц хамгийн гол нь маш тодорхой, албан ёсны эх сурвалжуудаас баттай, үнэн мэдээллийг олон нийтэд хүргэхийг хичээн ажиллаж байна. Цар тахлын өмнөх нийгэм, эдийн засаг, улс төр одоогийнхтой харьцуулшгүй өөр байна. Мэдээлэл олж авах асуудал хүндрэлтэй болохын сацуу мэдээлэл зөвхөн нэг цонхоор явж байгаа нь эх сурвалжийн дутагдалд орох нөхцлийг бүрдүүлж байна.”
“Ийгл ньюс” телевизийн сэтгүүлч Г.Балжинням нь 2012 онд МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2013 онд Монголын медиа корпорац “Ийгл.мн” мэдээллийн сайтад ажлын гараагаа эхэлсэн. 2014-2017 онд мөн Монголын медиа корпорацийн харьяа өдөр тутмын “Ардын эрх” сонин, долоо хоног тутмын “Үндэсний тойм” сэтгүүлд парламентийн сурвалжлагч, тоймчоор ажилласан. 2018 оноос хойш “Ийгл ньюс” телевизэд улс төр, нийгэм, эдийн засгийн сурвалжлагчаар ажиллаж байна. Энэ хугацаанд МСНЭ-ийн Ган үзэгтэн шагнал хүртэж байжээ.

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
2025 онд барилгын салбарт 100 мянга гаруй ажлын байр бий болжээ
Засгийн газрын хуралдаан болж байна
Төв аймгийн Батсүмбэр сумын түймэрт өртсөн ойг нөхөн сэргээх ажил эхэллээ
Эрчим хүчний салбарынханд төрийн дээд цол, одон, медаль гардуулав
Шадар сайд Н.Номтойбаяр Алтай орчмын дэд бүс нутгийн олон улсын хуралд оролцож байна
Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Ерөнхий сайд Н.Учрал: Илүү олон жил төлсөн нь илүү өндөр тэтгэвэр авдаг шударга тогтолцоо
ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
