УИХ-ын гишүүн Ш.Адьшаа өөрийн санаачлагаар байгуулсан “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан”-гаараа дамжуулан Ховд аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойг тохиолдуулан “90 жил 99 гэр” төсөл хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд нийт 99 гэр бүлд таван ханатай Монгол гэр бэлэглэх юм байна. Төсөл Ховд аймгийн 17 сумын хэмжээнд хэрэгжих бөгөөд улс төрөөс хараат бусаар ил тод зохион байгуулагдах аж.
Шинэ гэртэй болох айл өрхүүд амьдралын идэвхи, хүсэл тэмүүлэл өндөртэй, баялаг бүтээгч, хөдөлмөрч, орлого багатай залуу гэр бүл байх нь давуу тал болно. Энэхүү төслийн удирдамжийг сумдын ИТХ, Засаг дарга нарт хүргүүлсэн байна.
Төслийн шалгаруулалтанд засаг захиргааны анхан шатны нэгж болох баг бүрээс төлөөлөл оролцуулахыг эрхэмлэх бөгөөд сумууд нэг багаас хоёр өрх хамруулахгүй юм байна. Түүнчлэн төсөлд хамрагдах өрхийг багийн иргэдийн нийтийн хурлаар нээлттэй хэлэлцүүлж анхан шатны шалгаруулалтыг энэ сарын 25-ны дотор хийх учиртай аж. Ингэж багийн иргэдийн нийтийн хурлаар батлагдсан өрхүүдийг сумын төсөл шалгаруулах комиссоор хэлэлцүүлэн баталж энэ оны долоодугаар сарын 03-ны дотор УИХ- ын гишүүн Адьшаагийн ажлын албанд хүргүүлэх юм байна.
Төсөл шалгаруулах комисст багийн засаг дарга нар, УИХ-ын гишүүний бие төлөөлөгчид, Ховд аймгийн Хөгжлийн төлөө сангийн сумд дахь төлөөлөл багтах аж. УИХ-ын гишүүний ажлын алба сумдаас ирүүлсэн санал дээр үндэслэн гэрийн хуваарилалт гаргаж төсөлд хамрагдсан өрхүүдэд олгох гэрийг Ховд аймгийн 90 жилийн ойн баярын үеэр аймгийн төвд хүлээлгэн өгнө.
Нэмэлт мэдээлэл өгөхөд “Ховд аймгийн Хөгжлийн төлөө сан” ТББ нь 2011 онд Ховд аймгийн 80 жилийн ойгоор “80 жил 80 гэр” төсөл хэрэгжүүлсэн байдаг. Энэхүү төслийн хүрээнд 80 айл өрхөд шинэ гэр өгч 80 өрхөд бодит дэмжлэг үзүүлж байв. Мөн аймаг, сумд руугаа чиглэсэн олон сайхан арга хэмжээ зохион байгуулж ирсэн юм.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
