Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Хүний эрхийн Үндэсний комисс /ХЭҮК/-ын гишүүдийг хүлээн авч уулзаж, хүний эрхийг хамгаалах чиглэлд хамтран ажиллах талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд, ХЭҮК нь хүний эрхийн зарчимд нийцсэн хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх, үндэсний соёл, уламжлалын онцлогийг шингээсэн хүний эрхийн тогтолцоотой болох, хүний эрхийн боловсрол, соёлыг бүх шатны боловсролын байгууллагуудаар дамжуулан түгээн дэлгэрүүлэх чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байгаа талаар Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа хэлсэн юм.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 1924 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиар Монгол Улс хүний эрх, эрх чөлөөг тунхаглан зарлаж, нэн ялангуяа эмэгтэйчүүдийн улс төрийн эрх чөлөө, тэгш байдлыг хангасан нь маш чухал дэвшил байсан гэдгийг онцлон тэмдэглэлээ.
Үндсэн хуулиар олгосон хувь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, өндөр үнэ цэнээр олж авсан ардчиллын суурь зарчмууд, үнэт зүйлээ хадгалахад Төрийн тэргүүний зүгээс онцгой анхаарал хандуулан ажиллахаа илэрхийлэв.
Ялангуяа, сүүлийн хоёр жилийн хугацаанд цар тахлын улмаас хүний эрх нь нийгмийн тулгамдсан асуудал болсон учраас онцгой дэглэмийн үед ч хүний эрхийг зөрчихгүй байх нөхцөлийг бүрдүүлэхэд ХЭҮК-оос онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай гэдгийг санууллаа.
Цаашид хүний эрхийн асуудлаар олон нийтийн боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийн ойлголтыг хүүхдэд бага наснаас нь суулгах, хүний эрхийн өндөр мэдрэмжтэй иргэнийг төлөвшүүлэн бойжуулах нь хамгаас чухал гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч онцолсон юм. Ийм учраас ХЭҮК-той нягт хамтран ажиллаж, Ерөнхийлөгчийн ивээл дор жил бүр Хүний эрхийн үндэсний чуулганыг зохион байгуулдаг уламжлалыг сэргээх саналыг сайшаан дэмжлээ.
ХЭҮК-ын гишүүд нийгэмд тулгамдаад буй хурдан морь унаач хүүхдүүдийн эрх, эрүүдэн шүүлтээс ангид байх иргэний эрх, ажлын байрны бэлгийн дарамт, төрийн цэргийн байгууллагын харьяа анги, салбарууд дахь дүрмийн бус харьцаа, хүний эрхийн бусад зөрчлийн асуудалд анхаарал хандуулан ажиллаж байгаа гэдгээ хэлэв.
Түүнчлэн Монгол Улс дахь хүний эрхийн тогтолцоог Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулах, цахим орчинд хүний эрх зөрчигдөх явдалтай тэмцэх, цар тахлын улмаас тулгарч буй хүний эрхийн сорилтуудыг даван туулах шаардлагатай байгаа учраас 2003 онд батлагдсан Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг шинэчлэн батлуулах, Монгол Улс дахь хүний эрхийн индексийг боловсруулж, УИХ-д илтгэлийн хамт өргөн барьдаг болох зэрэг ажлуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалахад ХЭҮК бүх цаг үед анхаарч ажиллах ёстойг мөн сануулж, үйл ажиллагаанд нь амжилт хүсэв.


Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямба
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
