Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны удирдлага болон Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзлаа.
Ажлын байр бий болгож, татвар төлөн улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа хувийн хэвшил, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо болон мэргэжлийн холбоодын төлөөлөлд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх талархал илэрхийллээ. Тэрбээр төр, засаг нь бизнес эрхлэгчид, салбарын холбоод, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагуудынхаа үгийг байнга сонсож байх ёстой гэж үздэгээ тодотгов. Иймээс есдүгээр сарын эхний 10 хоногт багтаан цар тахлын дараах эдийн засгийг сэргээх төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөгөөнийг Ерөнхийлөгчийн ивээл дор хийхээр шийдвэрлэснээ хэлэв. Зөвлөгөөнөөр тулгарч байгаа хүндрэл бэрхшээл, гарах гарц, шийдэл зэргээ бүх талаас нь ярилцан, төр, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод юуг нь хариуцахаа тодорхой болгох нь зүйтэй гэлээ. Төрийн тэргүүний хувьд зөвлөгөөнөөс гаргах зөвлөмжийн заалт бүрийг хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газарт шаардлага тавьж ажиллахаа хэлэв.
Коронавируст цар тахлын үед холбоодын гишүүн байгууллагууд бүх хүчээ дайчлан ажиллаж байгааг гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хэллээ. Мөн “Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт тусгасан зорилтуудыг хэрэгжүүлэхэд бүх талаар хамтран ажиллахад бэлэн, улс төрийн нөхцөл байдал тогтвортой байвал хувийн хэвшлийнхэнд үйл ажиллагаагаа хэвийн явуулахад ихээхэн нэмэр болно” гэлээ.
Эрчим хүчний ассоциацийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Пүрэвдорж:
“Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа байгууллага, аж ахуйн нэгж, өрхийн цахилгааны төлбөрийг төр даах шийдвэр гаргасанд талархаж явдаг. Цаашид Дулааны цахилгаан станц барих зайлшгүй шаардлагатай. Хэдийгээр хөрөнгө мөнгө шаардагдах хэдий ч эрчим хүчээ өнөөгийн үнэ тарифаар худалдан борлуулахад өртгөө найман жилийн дотор нөхөх боломжтой. Ингэж байж бид цаашид өсөн нэмэгдэх хэрэгцээгээ дотоодоос хангаж, эрчим хүчээ экспортлох боломж бүрдэнэ. Шинэ станцыг түшиглэн агаарын бохирдлыг бууруулахад эрчим хүчний салбарынхан хувь нэмрээ оруулахад бэлэн байна.”
Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ТУЗ-ийн дарга А. Билгүүн:
“Цар тахлын улмаас уул уурхайн салбар жил хагас орчим зогсонги байдалд байлаа. Гэхдээ хамгийн гол нь улс төр тогтвортой байх нь туйлын чухал байгааг уурхайчдынхаа өмнөөс хэлэхийг хүсч байна. “
Монголын хоршооллын үндэсний нэгдсэн холбооны дэд тэргүүн Ц.Мягмар-Очир:
“Малчид, иргэд хоршиж байж ахуй амьдралаа сайжруулна. Байгаль орчноо ч хамгаална. Бид хоршооны давуу талыг ашиглан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, зах зээлд гарахад нь холбох замаар өрхийн амьжиргааг дэмждэг. Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэн баталсан. Хуулийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэхийг хүсье.”
Мэдээллийн технологийн салбарын төлөөлөл Б.Цолмон:
“Мэдээллийн салбар бол хөгжлийн суурь. Энэ салбарыг хөгжүүлэхийн тулд эрс шинэчлэл хийх шаардлагатай. Үүнд дэмжлэг үзүүлнэ үү. Их, дээд сургууль төгсөж байгаа хүмүүсийн 90 хувь нь шаардлага хангадаггүй. Ажиллах хүн олдохгүй байгаа нь хамгийн тулгамдсан асуудал болоод байна.”

Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
