Энэ хичээлийн жилд нийслэлд төр, хувийн хэвшлийн ерөнхий боловсролын 286 сургуульд 341.500 сурагч суралцах тооцоо гарчээ. Нэгдүгээр ангид элсэх 38.842 хүүхэд байна. Харин 694 цэцэрлэгт 114.908 хүүхэд хамрагдана. 2021-2022 оны хичээлийн жилийн төлөвлөгөөг баталсан бөгөөд хэрэгжилт 86 хувьтай яваа аж. Нэгдүгээр ангид элсэгчдийг www.parent.edu.mn цахим хаягаар 24 цагаар бүртгэж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн I ангийн сурагчдын 34 хувь нь бүртгүүлээд байгаа аж.
2016-2017 оны хичээлийн жилд 36 сургуулийн 9000 орчим сурагч гурван ээлжээр хичээллэж байсан бол энэ жилээс гурван ээлжээр хичээллэхгүй болжээ. Тодруулбал, гурван ээлжээр хичээллэдэг сургуулийн ойролцоох сургалтын зориулалттай байрыг түрээслэн, гурван ээлжээр хичээллэхгүй байх зохицуулалтыг хийсэн гэнэ. 2021 он гарснаас хойш Улаанбаатар хотод нийт дөрвөн сургууль, бага сургууль, цэцэрлэгийн нэг цогцолбор, 10 цэцэрлэгийн барилга ашиглалтад оржээ.
12-17 насны хүүхдүүдийг коронавирусийн эсрэг вакцинаар дархлаажуулж байгаа. Тэгвэл нийслэлийн 12-17 насны хүүхдүүдийн 81.4 хувь нь I, 51 хувь нь II тундаа хамрагдаад байна. Мөн элсэлтийн ерөнхий шалгалт өнөөдрөөс эхэлсэн бөгөөд энэ сарын 22-н хүртэл үргэлжилнэ. Энэ жил нийслэлд ерөнхий боловсролын сургуулийг 15213 хүүхэд төгсөж байгаагаас 13.134 хүүхэд шалгалт өгөх юм.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
