Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн албан ёсоор эхэллээ. Ерөнхийлөгч байгаль орчны доройтол, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улс 2030 он гэхэд нэг тэрбум мод тарьж ургуулахаар төлөвлөснийг НҮБ-ын Ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд оролцохдоо зарласан юм.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт ХУД-ийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, “Ногоон хэрэм” төслийн талбайд болж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ажилтан, албан хаагчид, төрийн бус байгууллага, иргэдийн төлөөлөл оролцлоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ өөрсдийнхөө болон үр хүүхэд, ирээдүй хойч үеийнхээ төлөө үндэстнээрээ нэгдэж, хамтран зүтгэх түүхэн өдөр тохиож байгааг тэмдэглэв.
“Энэ бол зөвхөн эхлэл. Цаашид хүн бүр, айл өрх, байгууллага, аж ахуйн нэгж бүр мод тарьж ургуулдаг, байгаль хамгаалагч байх ёстой” гэлээ.
Хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, зөв бодлого, төлөвлөлт, нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах, мэргэжлийн боловсон хүчин, ажиллах хүчээ бэлтгэх, үрслэгээ, бордоо, хүлэмжийн болон ойн аж ахуй байгуулах, шинэ техник, технологи нэвтрүүлэх, усан хангамж зэргийг цогцоор нь шийдвэрлэхээр ажиллаж байгааг хэлэв.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд зөвхөн мод гэлтгүй, жимс, жимсгэнэ, эмийн ургамал, малын тэжээл тариалж, дотоодын хэрэгцээгээ ханган, экспортод гаргах боломжтой. Үүнийг даган олон ажлын байр бий болж, энэ хэрээр иргэдийн амьдрал сайжирна. 330 сум цэцэрлэгт хүрээлэн байгуулна, халамжийн бодлогыг мод тарьж ургуулахтай холбоно” гэлээ.
Мөн байгаль дэлхийгээ хамгаалах үйлсэд сэтгэл, цаг хугацаа, хөрөнгө мөнгөө зарцуулж байгаа иргэдэд төрийн дээд одон, медаль, шагналыг түлхүү олгож байхаар төлөвлөснөө хэлэв. Тэрбээр “Тэрбум мод” санаачилгыг талархан хүлээн авч, хамтран ажиллаж эхэлсэн ард иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүдэд талархал илэрхийллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар дүүрэг бүр цэцэрлэгт хүрээлэн байгуулахын зэрэгцээ нэг хүнд ногдох 5.6 м2 ногоон байгууламжийн хэмжээг ойрын жилүүдэд 10 дахин нэмэгдүүлэх зорилт тавьснаа хэлэв.
Ойчдын төлөөлөл эхний ээлжинд 200 мянган модны тарьц, суулгац хандивлаж байгааг академич, ОХУ-ын ШУА-ийн гадаад гишүүн, Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн тэргүүлэх ажилтан, доктор, профессор Ч.Дугаржав хэллээ.
Тэрбээр ирэх 10 жилд гэр бүлийнхээ хамт Шилийн богд ууланд 50 мянган шилмүүст мод тарьж ургуулахаа амлаж, үндэсний хөдөлгөөнд хүн бүр идэвхтэй оролцохыг уриаллаа. Мөн гэр бүлээрээ мод тарьдаг өдөртэй байх санаачилга гаргав.
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний нээлт 2021 оны 10 дугаар сарын 04-11-ний өдрүүдэд үргэлжилнэ. Өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газар, УИХ-ын Тамгын газар, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Сангийн яам, Соёлын яам, Барилга, хот байгуулалтын яам, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Байгаль орчны газар зэрэг 30 орчим байгууллагын ажилтан, албан хаагчид нийслэлийн дөрвөн дүүргийн сонгосон байршилд мод тарилаа.
Мөн Дархан-Уул аймаг 11 жилийн хугацаанд 20 сая, Баянхонгор аймаг 10 жилд 10 сая, Говь-Алтай аймаг 10 жилд 108 сая мод тарьж, ургуулах аянаа албан ёсоор эхэлжээ.


Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
