2005 онд Парис хотод болсон ЮНЕСКО-гийн Нэгдсэн чуулганы 33-р хэсэг дээр 10 дугаар сарын 27-ны өдрийг дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр болгохоор зарласан байдаг. Тэгвэл Архивын ерөнхий газар уг өдрийг 2013 оноос хойш эдүгээ 8 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.
Энэхүү тэмдэглэлт өдөр болон Монгол Улсад худалдааны байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монгол Кино урлаг үүсэж хөгжсөний 85 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2021.10.18/ Улсын Худалдааны гавьяат ажилтан, эдийн засгийн ухааны доктор (PhD) профессор А.Шагдарсүрэн, Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Б.Нагнайдорж нарын хувийн гаралтай баримтыг Үндэсний төв архивын сан хөмрөгт хүлээн авах ёслолын үйл ажиллагаа боллоо.
Монгол Улсын Худалдааны гавьяат ажилтан А.Шагдарсүрэн нь улс төр, түүх эдийн засаг, уран сайхны “Гэрээ засаад төрөө засмуй”, “Торгууд хаант улсын түүхэн товчоо”, “Дөрвөн найраглал, дөрмөсөн хадмал” зэрэг 40 гаруй бүтээл туурвиж, 1999 оноос өнөөг хүртэл олон арван бүтээлүүдийг хэвлүүлж, эдийн засгийн салбарт тасралтгүй 50 гаруй жил ажиллажээ.
Тэгвэл Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Б.Нагнайдорж нь Монголын уран сайхны болон баримтат 60 гаруй киноны ерөнхий найруулагч, “Төрийн сүлд” төсөл, “20-р зууны дэлгэц” телевизийн олон ангит нэвтрүүлэг, Улсын баяр наадмын ерөнхий найруулагч, Монгол Улсын Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино зураглаач, найруулагч Б.Балжиннямтай хамтран “Мандухай цэцэн хатан” киноны найруулагч зэрэг олон бүтээл дээр ажилласан байна.
Тэрээр энэ үеэр тус киноны ерөнхий найруулагчийн зохиолын эх хувийг үндэсний архивын сан хөмрөгт хүлээлгэж өгөөд, “Уран бүтээлч өчүүхэн миний хийж бүтээсэн 50 жилийн бүтээлүүдийг өөрийн сан хөмрөгтөө хүлээн авч надад болон миний гэр бүл,үр хүүхдэд хэмжээлшгүй мөнхийн ажил бүтээж, сэтгэл санаагаар болон бусад талаар мартагдашгүй үйлс бүтээлцсэн Архивын хамт олонд баярлалаа” гэсэн талархлын үгээ Архивын ерөнхий газрын хүндэтгэлийн дэвтэрт бичиж үлдээсэн юм.
Нээлтэд Худалдааны гавьяат ажилтан, эдийн засгийн ухааны доктор (PhD) профессор А.Шагдарсүрэн, түүний гэргийн Р.Содном, урлагийн гавьяат зүтгэлтэн найруулагч Б.Нагнайдорж түүний гэргий Ш.Даваасүрэн, Архивын ерөнхий газрын удирдлагууд, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Нямаа, Ардын эмч Р.Цэдэн-Иш, МУ-ын гавьяат багш Т.Гунаажав, Ц.Түвшинтөгс, Байгаль орчны гавьяат ажилтан Б.Чимэд, кино найруулагч Д.Цэнддорж зэрэг эрхэм хүндтэй зочид төлөөлөгчид оролцлоо.
Ийнхүү Үндэсний төв архивын сан хөмрөг нь Монголын ард түмний амьдрал, хөгжлийн түүхийг тусгасан эрдэм шинжилгээ, нийгэм, улс төр, эдийн засаг, соёлын ач холбогдолтой бүх төрлийн архивын баримтаас бүрддэг бөгөөд өнөөдөр 2 гавьяатын хувийн гаралтай баримтаар үндэсний архивын сан хөмрөгийг баяжууллаа.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
