Монгол Улс далайд гарцгүй хөгжиж буй орны хувьд НҮБ-ын хүрээнд өрнөж буй тусгай хэрэгцээ шаардлагатай улс орнуудын асуудалд чухал ач холбогдол өгч, энэ чиглэлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кортней Раттрейтэй уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Кортней Раттрейд шинэ албанд томилогдсонд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.
Монгол Улс КОВИД-19 цар тахлын хямралыг даван туулахад анхаарал хандуулж буйн зэрэгцээ Тогтвортой хөгжлийн 2030 хөтөлбөр, далайд гарцгүй хөгжиж буй орнууд (ДГХБО)-ын Венийн үйл ажиллагааны хөтөлбөр, түүний хэрэгжилтийг эрчимжүүлэх Замын зураглалын хэрэгжилтийг чухалчилж байгааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх тэмдэглээд, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх чиглэлээр үндэсний түвшинд хэрэгжүүлж буй бодлого үйл ажиллагаа, санаачилгын талаар танилцууллаа.
Түүнчлэн Улаанбаатарт төвтэй ДГХБО-ын Олон улсын судалгааны төвийг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийг хүчин төгөлдөр болгох, судалгааны төвийн үйл ажиллагааг бүрэн эхлүүлэхэд Дээд төлөөлөгчийн газраас дэмжлэг үзүүлж ажилласныг Монгол Улсын Ерөнхийлөгч уулзалтын үеэр тэмдэглэв.
ДГХБО-ын эрх ашгийг хамгаалахад Монгол Улсын оруулж буй хувь нэмрийг Дээд төлөөлөгч Кортней Раттрей өндрөөр үнэлж, дээд төлөөлөгчийн газраас тээвэр, логистик, худалдааг хөнгөвчлөх, чадавх бэхжүүлэх зэрэг чиглэлээр дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахад бэлэн байгаагаа идэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Тэрбум мод” санаачилгыг дэлхийн дулаарал, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн олон улсын хамтын нийгэмлэгийн үйл хэрэгт чухал хувь нэмэр болно гэдгийг Дээд төлөөлөгч онцлов.
Уулзалтаар талууд ДГХБО-ын эрх ашгийг хамгаалах асуудлаар олон улсын хурал, арга хэмжээг Улаанбаатарт зохион байгуулах боломжийн талаар санал солилцлоо.



Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
