Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ОХУ-д хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотай 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр уулзав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол, Оросын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тэмдэглэх хүрээнд ОХУ-д хийж буй айлчлал амжилттай болж буйд сэтгэл хангалуун байгаагаа тэмдэглэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинтай хийсэн хэлэлцээний үеэр хоёр улсын харилцааны шинэ зууны замын зураглалыг тохирч, хамтарсан Тунхаглал гаргасан нь хоёр улсын харилцааны цаашдын хөгжилд чухал түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко ОХУ-ын Ерөнхийлөгч, Парламент, Засгийн газрын удирдлага Орос, Монголын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг бүх талаар гүнзгийрүүлэх нь чухал гэдэгтэй санал нэгтэй байдаг бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлалд өндөр ач холбогдол өгч буйг тэмдэглэв.
Өнгөрсөн зуун жилийн хугацаанд хоёр улс дайны хүнд үе, энхийн бүтээн байгуулалтын аль алинд харилцан ойлголцож, харилцан тусламж үзүүлж ирсэн сайхан уламжлалтай. Цаашид хоёр ард түмний чин сэтгэлийн, ойр дотно хандлага, ахан дүүсийн харилцааг нандигнаж, үеийн үед уламжлуулан өвлүүлэх нь чухал гэдэгт Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар санал нэгдэв.
Мөн хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагаа харилцааны чухал хэсэг болохыг тэмдэглэж, парламент хооронд хамтын ажиллагааны шинэ механизм байгуулах талаар ярилцаж буйг ойрын хугацаанд ажил хэрэг болгох нь зүйтэй гэж санал нэгтэй үзэв.
Хоёр улсын парламент бүс нутаг, олон улсын механизмын хүрээн дэх хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх нь чухал болохыг В.И.Матвиенко тэмдэглэв.
Талууд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг чанарын шинэ түвшинд гаргах, эрчим хүч, дэд бүтэц зэрэг салбарт томоохон хамтарсан төсөл хэрэгжүүлэх нь чухал гэж үзэв.
Айлчлалын мөрөөр худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний явцад хяналт тавьж, Засгийн газар хоорондын комиссын Оросын хэсгийн мэдээллийг сонсоно гэдгээ Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко илэрхийлэв.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар соёл, боловсрол, хүмүүнлэг, бүс нутаг, орон нутгуудын шууд хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн санал, санаачилгуудыг дэмжихээ тэмдэглэв.



Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
