Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, орчин цагийн худалдааны салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст төрийн дээд шагнал, одон, медаль гардууллаа.
МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛЫГ:
Хөдөө аж ахуйн салбарын бодлого, төлөвлөлтийг боловсруулахад 60 гаруй жил хичээл зүтгэл, идэвх санаачилгатай ажиллаж, газар тариаланг бие даасан салбар болж хөгжихөөс эхлэн “Атрын III аян”-ыг манлайлан хэрэгжүүлж, залуу боловсон хүчнийг бэлтгэн дадлагажуулахад оруулсан хөдөлмөр зүтгэлийг үнэлэн Ерөнхий сайд асан, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбооны тэргүүн Шаравын Гунгаадорж;
Хүнсний аж үйлдвэрлэл, сүүний салбарын хөгжил, эрдэм шинжилгээний ажилд оюун ухаан, эрдэм мэдлэгээ зориулж салбарын хөгжил, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох, бодлого боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан Монгол Улсын зөвлөх инженер, Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Лувсансүрэнгийн Дамдинсүрэн;

Мал аж ахуйг хөгжүүлэхийн зэрэгцээ, уламжлалт ахуй, соёлоо хадгалан хамгаалах, үр хойч үедээ өвлүүлэн үлдээх хүндтэй үйлсэд амьдралынхаа 46 жилийг зориулсан Архангай аймгийн Ихтамир сумын малчин, Хөдөө аж ахуйн ухааны академийн жинхэнэ гишүүн, академич Цэдэндоогийн Доржсүрэн;
Усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, ургацын хэмжээг тогтмол өндөр түвшинд хадгалах зэргээр газар тариалангийн салбарт оруулж байгаа бодитой хувь нэмрийг нь үнэлж Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Арвин хур” ХХК-ийн ерөнхий захирал Чойгонжавын Чадраабал нарт хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.
ХУДАЛДААНЫ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Говь-Алтай аймгийн худалдааны салбарын ахмад ажилтан Пэрэнлэйн Баасанжав;
- Баян-Өлгий аймгийн худалдааны ахмад ажилтан Нурахметын Гүлбарша;
- Төр, нийгмийн зүтгэлтэн, Монголбанкны ерөнхийлөгч асан Лханаасүрэнгийн Пүрэвдорж;
- “Хан бүргэдэй” ХХК-ийн ерөнхий захирал Жамбалын Сандагдорж;
- “Гурван гал групп”-ийн Худалдаа, үйлчилгээ эрхэлсэн захирал Базаргарьдын Сожилмаа;
- “Анун” ХХК-ийн ерөнхий захирал Жамбалжамцын Уранбилэг;
- Худалдааны салбарын ахмад ажилтан Түмэнжаргалын Чулуун;
- Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын зөвлөх Цэрэндоржийн Янсанжав;
АЖ ҮЙЛДВЭРИЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Улаанбаатар хивс” ХХК-ийн зөвлөх инженер Чанцалын Цэрэндулам;
ГАВЬЯАТ МАЛЧИН ЦОЛООР:
- Сүхбаатар аймгийн Халзан сумын малчин Лхамжаагийн Цэвэгсүрэн;
ГАВЬЯАТ АГРОНОМИЧ ЦОЛООР:
- Хөдөө аж ахуйн их сургуулийн ерөнхий захирлын зөвлөх Надмидын Нямжав;
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах шинжээч Бадрайн Одонхүү;
- “Монгол ногоо” төслийн зохицуулагч Төмөрбатын Төрмандах;
ГАВЬЯАТ МЕХАНИКЖУУЛАГЧ ЦОЛООР:
- Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын ахмад механикжуулагч Пунцаг-Осорын Наранцогт;
ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга Цэндгомбын Болорчулуун;
- Сүхбаатар аймгийн Улаанбаатар хот дахь Асгат сумын нутгийн зөвлөлийн дэд дарга, мал зүйч Балжирын Ядамсүрэн;
МАЛЫН ГАВЬЯАТ ЭМЧ ЦОЛООР:
- Баянхонгор аймгийн Хүнс, хөдөө ахуйн газрын дарга Жигжиддоржийн Баттөр;
- Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Хөдөлмөрийн оч” ХХК-ийн малын их эмч Дашравдангийн Ундрага;
ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАВЬЯАТ АЖИЛТАН ЦОЛООР:
- “Сэрж интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал Ядмаагийн Баярцэцэг;
- “Баян хар заг” ХХК-ийн ерөнхий захирал Авирмэдийн Буянхишиг;
- “Сулин хайрхан” ХХК-ийн захирал Дашцэрэнгийн Ганболд;
- Орхон аймгийн “Гал оч” ХХК-ийн захирал Янгивын Норовцэрэн;
ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
- Биологи, биотехнологийн мэдээлэл сургалтын төвийн тэргүүн Цагаанбандийн Цэндээхүү;
- Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Үйлдвэр технологийн сургуулийн профессор Доржийн Цэцэгээ;
- “Батбэх” ХХК-ийн нягтлан бодогч Дорлигжавын Чойсүрэн;
ГАВЬЯАТ ЭДИЙН ЗАСАГЧ ЦОЛООР:
- Говь-Алтай аймгийн “Гэгээн нуур цэвэр ус” Орон нутгийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын захирал Жовжидын Гаваа;
- Говь-Алтай аймгийн Мал эмнэлэгийн газрын нягтлан бодогч Зүмпэрэлийн Цэрэнпил;
СҮХБААТАРЫН ОДОНГООР:
- Булган аймгийн гурил, тэжээлийн үйлдвэрийн ахмад ажилтан Лхагвын Лувсандагва;
- “Номин холдинг” ХХК-ийн ерөнхий менежер Амарбаярын Шагдарсүрэн;
- Үйлдвэр, худалдааны сайд асан, төр, нийгмийн зүтгэлтэн Бадрахын Шаравсамбуу;
- “Стратус” ХХК-ийн зөвлөх Лхагвын Янжин;
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийн малын их эмч Цэвэгмэдийн Бадамсүрэн;
- Худалдааны салбарын ахмад ажилтан Цэрэнгийн Гэндэнжамц;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Худалдаа, үйлдвэрлэлийн их сургуулийн үйлчлэгч Бат-Очирын Болормаа;
- “Атар-Өргөө” ХХК-ийн албаны дарга Бямбажавын Галя;
- Олон улсын “Нарантуул” худалдааны төвд хувиараа бизнес эрхлэгч Лхагвын Долгорсүрэн;
- “Улаанбаатар” их дэлгүүрийн санхүүгийн зөвлөх Гэндэнгийн Наташ;
- “Хүнс маш сэрэлт” ХХК-ийн токарьчин Гомбын Цэдэвпүрэв;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- “Атар өргөө” ХХК-ийн жолооч, борлуулагч Цэвэгжавын Пүрэвдорж;
- “Монбейкери” ХХК-ийн үйлдвэрийн албаны дарга Монхорын Сайханбаяр;
- “Улаанбаатар гурил” ХХК-ийн сэрээт өргөгчийн оператор Доржхүүгийн Сүхчулуун;
- “Сүү” ХК-ийн ахлах аппаратчин Ширнэнгийн Энхтуяа нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медаль хүртсэн хүмүүст болон гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь баяр хүргэж, сайн сайхныг хүсэв.









Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
“Их Засаг ба Хууль засаглахуй” сэдэвт эрдэм шинжилгээний хурал өнөөдөр болно
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
