УИХ-ын даргын 2022 оны нэгдүгээр сарын 19-ний өдрийн 08 тоот захирамжаар Эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд холбогдох хууль, УИХ-ын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ахалж, бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, Ц.Туваан, Н.Учрал, Б.Энхбаяр нар ажиллаж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар болон ажлын хэсгийн гишүүд өнөөдөр /2022.03.23/ дэлхийн эмч нарын өдрийг угтан эмч нарын төлөөллийг хүлээн авч уулзан, санал солилцлоо. Уулзалтад ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайхан, НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа, Анагаах ухааны доктор М.Наранпүрэв, ЭМХТ-ийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах албаны дарга, Монгол Улсын төрийн соёрхолт П.Батчулуун, Амгалан амаржих газрын дарга Ц.Батболд, Хүүхдийн эмч, Анагаах ухааны доктор, профессор Т.Навчаа, БЗД-ийн 9-р хорооны өрхийн эмч Г.Ууганцэцэг нар оролцов.
УИХ-ын дарга Г.Занданшатар уулзалтын эхэнд аливаа өвчлөлийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэх асуудал Улсын Их Хурлын анхаарлын төвд байгааг онцлов. Мөн хорт хавдрыг эмчлэх, эрхтэн шилжүүлэн суулгах зэрэг эмчилгээнд шинэ ололт, технологийн дэвшил нэвтрүүлэх, хэрэгжүүлэх тухайд эмч эмнэлгийн ажилчдын чадавх сайжирсан, амжилтууд их байгааг сайшаав. Цаашид ажлын хэсэг Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай, Цусны донорын тухай, Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай, Эмнэлгийн мэргэжилтний эрсдэлийн болон хариуцлагын даатгалын тухай зэрэг анхдагч хуулийн төсөл боловсруулж УИХ-д өргөн мэдүүлэхээр ажиллаж байна гэв.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Ж.Чинбүрэн Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн асуудал шийдэгдсэн. 2022 онд 3,4 сая иргэн бүр цахим эрүүл мэндийн дэвтэртэй болно. Байнгын хороо удахгүй эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийн үйл явцтай танилцана гэлээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл дэлхий нийтийг хамарсан ковидтой эхнээс нь үе шат бүрд зохицсон арга хэмжээг цаг алдалгүй авсны үндсэн дээр Монгол улс бусад улс оронтой харьцуулахад хохирол багатай даван туулж буй улсын тоонд орж байгааг онцлов. Энэ нь эмч мэргэжилтнүүдийн чадамж ямар байгааг харуулсан сорилт байсан гэв. Хүнийг өвдөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх чухал хууль бол Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хууль. Иймээс цаашид эмнэлгийн тусламж үйлчилгээнд мөнгө зарахаасаа илүүтэй нийгмийн эрүүл мэндийн чиглэлд анхаарлаа хандуулж, хөрөнгө оруулалт хийх цаг болсон гэлээ.
НЭМҮТ-ийн захирал Д.Нарантуяа жилд нас барж буй 10 гаруй мянган хүний нас баралтын шалтгааныг харвал зүрх судас, хавдар, осол гэмтэл зэрэг урьдчилан сэргийлж болохуйц өвчлөлүүд байна. Иймээс Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг батлах гэж буй нь цаг үеэ олсон ажил гэлээ. ХСҮТ-ийн дэд захирал Л.Баярсайхан хавдартай тэмцэх ганц арга бол эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэлт. Аймаг дүүрэг болгон дээр тогтмол эрт илрүүлэг хийдэг тогтвортой ажиллах тогтолцоо чухал байгаа талаар санал хэлсэн бол ЭМХТ-ийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах албаны дарга П.Батчулуун Донорын тухай хуулийг цусны донорын хуулиас салгах зайлшгүй шаардлагатай. Мөн амьгүй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ хөгжүүлэх тухайд тодорхой амжилт үр дүнгүүд гарч буй талаараа мэдээлэл өгөв.
Уулзалтын төгсгөлд УИХ-ын дарга шинээр батлагдан гарах хуулийн төслүүдэд эмч, удирдлагууд ажлын хэсэгтэй нягт хамтран ажиллахыг сануулж, удахгүй болох эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэж амжилт хүсэв хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
