Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит сургалтын тэтгэлэгт хөтөлбөрийг 2022 оны гуравдугаар 21-ний өдөр зарлаж, тавдугаар сарын 2-ны өдрийг хүртэл бүртгэсэн.
Энэхүү тэтгэлэгт дээд боловсролын сургалтын байгууллагын хөтөлбөрийн оюутан, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын суралцагч, олон улсын болон үндэсний соёл, спортын тэмцээн, уралдаан, наадамд тэргүүн байр эзэлсэн оюутан, гадаадын их, дээд сургуульд магистр, докторын хөтөлбөрт суралцах иргэд оролцсон юм.
Тэтгэлгийн бүртгэлээр гадаадын их, дээд сургуульд суралцахаар докторын хөтөлбөрт 4, магистрын хөтөлбөрт 73 иргэн материалаа ирүүлсэн. Үүнээс эхний шатны буюу дэлхийн топ 100 сургуулийн аль нэгд тэнцсэн, IELTS-н 7 оноотой байх ёстой гэсэн шалгуур хангасан 32 иргэн өнөөдөр хоёрдугаар шат буюу ярилцлагын шатны сонгон шалгаруулалтад оролцож байна. Ярилцлагын шатны сонгон шалгаруулалтыг Боловсрол, шинжлэх ухааны яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, эрдэмтэн, докторуудын төлөөлөл оролцон зохион байгуулж байна.
Эхний шатанд тэнцсэн 32 иргэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог “Times Higher Education World University Rankings” болон “Academic Ranking of World Universities” байгууллагын тогтоосон эрэмбээр энэ жилийн эхний 100 их, дээд сургууль болох University of Oxford, Harvard University болон Stanford University зэрэг сургуулиудаас суралцах урилга аваад байгаа юм гэж БШУЯ-наас мэдээллээ.

Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
