Монгол цэрэг энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан, энхийг сахиулах болон хүмүүнлэгийн ажиллагаанд оролцсон алба хаагчдыг төрийн одон, медалиар шагналаа.
ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
- Зэвсэгт хүчний Жанжин штабын Ахмадын хорооны гишүүн, хурандаа Жамсранжавын Ванчинсүрэн;
- Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрын ахмад ажилтан, бэлтгэл хурандаа Баягасын Эрхэмбаяр;
ЦЭРГИЙН ГАВЬЯАНЫ ОДОНГООР:
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Хууль тогтоомж, дотоод ажлын хэлтсийн дарга, дэд хурандаа Энэбишийн Бадамсамбуу;
- Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, хурандаа Сумьяагийн Өлзийбат;
- Хилийн цэргийн 0287 дугаар ангийн холбоо, мэдээллийн технологийн тасгийн дарга, дэд хурандаа Дуваагийн Баяржавхлан;
- Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбарын бүлгийн дарга, аврах ажиллагааны зааварлагч, дэслэгч Сонин-Алдарын Мөнхсүх;
- Тагнуулын ерөнхий газрын Цэргийн тагнуулын газрын бэлтгэл дэд хурандаа Ганбаатарын Сугар;
АЛТАН ГАДАС ОДОНГООР:
- Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс дахь НҮБ-ын төв штабын Аюулгүй байдал, харуул хамгаалалтын асуудал хариуцсан газрын ажилтан Хишигтийн Болор;
ЦЭРГИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн цэргийн албаны сургалт, бэлэн байдал хариуцсан офицер, дэд хурандаа Есейн Берикжан;
- Хилийн цэргийн 0165 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, дэд хурандаа Чананбаатарын Мягмарсүрэн;
- Хилийн цэргийн 0257 дугаар ангийн жагсаалын дарга, ахлах ахлагч Нямдоржийн Гантөмөр;
- Хилийн цэргийн 0286 дугаар ангийн харуулын дарга, ахлах ахлагч Тэрбишийн Даваадэлгэр;
- Хилийн цэргийн 0286 дугаар ангийн харуулын дарга, нохой хөтлөгч, ахлах ахлагч Лхагважавын Даваадорж;
- Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн жолооч, ахлах ахлагч Пүрэвдоржийн Одбаясах;
- Хилийн цэргийн 0252 дугаар ангийн жолооч, ахлах ахлагч Жаргалсайханы Ууганбаяр;
- Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын цэргийн алба захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн, хошууч Энхтайваны Ганбат;
- Нийслэлийн Онцгой байдлын газрын Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн гал сөнөөгч, амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Төмөөгийн Хүдэрчулуун;
- Архангай аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч Түмэн-Ишийн Баттулга;
- Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, техник хэрэгсэл хариуцсан мэргэжилтэн, ахлах дэслэгч Гантөмөрийн Ганзориг;
- Увс аймгийн Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн аврагч, гал сөнөөгч, ахлах ахлагч Сүхбаатарын Сүх-Очир;
- Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, ахлах ахлагч Баярхүүгийн Эрдэнэчулуун;
- Дотоодын цэргийн 805 дугаар ангийн Эрүүл мэндийн төвийн дарга, хошууч Онгойборын Гантуяа;
- Чойбалсан хотын ус хангамжийн эх үүсвэр хамгаалах тусгай салааны харуулчин, ахлах ахлагч Борчулууны Хүрэлбаатар;
- Дотоодын цэргийн 05 дугаар ангийн харуулчин, ахлах ахлагч Балдандоржийн Батсүх;
- Дотоодын цэргийн 805 дугаар ангийн харуул хамгаалалтын салбарын эргүүлчин, ахлах ахлагч Ганбатын Ганбаяр;
- Тагнуулын ерөнхий газрын шалган нэвтрүүлэгч, жолооч Буджунхуарын Отгонбаатар;
- Тагнуулын ерөнхий газрын шалган нэвтрүүлэгч Нацагдоржийн Одонхүү;
ХӨДӨЛМӨРИЙН ХҮНДЭТ МЕДАЛИАР:
- Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн сэргээн засах эмчилгээний тасгийн сувилагч Бат-Очирын Баяржаргал;
- Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасгийн хагалгааны хэсгийн туслах сувилагч Сүхбаатарын Энхчимэг нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх алба хаагчдыг эх орноо батлан хамгаалах болон цэргийн шинэчлэлийн бодлогыг тууштай хэрэгжүүлэх, өсвөр үе, залуучуудыг эх орноо хайрлан хамгаалах үзэл санаа, эрдэм ухаанд сургах үйлсэд улам их амжилт гаргана гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
Мөн бат бэх ар тал нь болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах ачааны хүндийг үүрч байдаг ар гэрийнхэнд нь аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.





Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Өнөөдөр улаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Ногоон нуур орчмын 5.5 га газар бүх насны хүүхдэд зориулсан тоглоомын талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2026.06.24-07.06-ны өдрүүдэд халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
Монгол Улсын гавьяат багш С.Шаарийбууд гурван өрөө орон сууц олголоо
Өнөөдөр улаан бар өдөр
Улаанбаатарт өдөртөө +8 градус дулаан
Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
