Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний манлай үйлдвэр “Өгөөж-Чихэр боов” ХК-д ажиллалаа.
Компанийн ерөнхий захирал С.Түмэнгэрэл “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн цаг үеэ олсон. Иргэд нь эрүүл, ажилтай, орлоготой, үндэсний үйлдвэрлэл хөгжих боломж” хэмээн дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Хамгийн гол нь төр, засгийн бодлого, шийдвэр тодорхой, тогтвортой байх, төрийн бүх шатны байгууллага, хувийн хэвшил, иргэд хамтрах, төрийн байгууллагууд хоорондын уялдаа холбоо чухал гэдгийг хэлэв.
86 жилийн түүхтэй энэ компани 165 төрлийн нэрийн бүтээгдэхүүнтэй, өдөрт 40 гаруй тн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд Улаанбаатар хотын нарийн боовны зах зээлийн 70 хувийг хангадаг.
Гэвч түүхий эд, материалын үнэ, валютын ханш, дотоод, гадаад тээврийн зардал өсөж байгаа нь хүндрэл учруулж байна. Үндсэн болон туслах түүхий эд, материал, сав баглаа боодлын 90 гаруй хувийг гадаадаас валютаар худалдан авдаг нь бүтээгдэхүүний өртөгт нөлөөлөх болжээ.
НӨАТ-ыг таван хувь болгох, хүнсний үйлдвэр барих бол урт хугацаатай, бага хүүтэй зээлээр дэмжих, хавтгайрсан халамжийн бодлогыг эргэж харах, Нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэсгээ түлхүү дэмжих, ажлын байр бий болгосон тохиолдолд татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлэх нь зүйтэй гэж үздэгээ ерөнхий захирал С.Түмэнгэрэл хэллээ.
“Өгөөж-Чихэр боов” компани 500 гаруй ажиллагсадтай бөгөөд 60 гаруй хувь нь эмэгтэйчүүд юм.
Бүх бүтээгдэхүүнээ шат дамжлага бүрт нь технологийн болон лабораторийн иж бүрэн хяналтад хамруулдаг. Мөн улирал тутам хөндлөнгийн хяналтын лабораторид шинжлүүлж, чанарын баталгаажуулалт хийлгэдэг юм байна.
Жил бүр улсын төсөвт тав орчим тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлдэг юм.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
