Өчигдөр буюу долдугаар сарын 4-нд Баянзүрх дүүргийн 26-р хороо Маршалын гүүрний зүүн талд бургаснаас эмэгтэй хүн зүүгдсэн байна гэх дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлэг очиход Дархан-Уул аймгийн харьяат 19 настай эмэгтэй Ц нь ус руу орсон газраасаа 200 метр зайд урсаж, Маршалын гүүрний зүүн талаас дээш нэг км газарт Туул голд мөчирнөөс зүүгдсэн байсныг олс ашиглан гарган авлаа. Тухайн иргэний биеийн байдал бага зэрэг осгосон байдалтай байсан тул эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн хүлээн авахад хүлээлгэн өгсөн байна.
Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид зургадугаар сарын 10-наас Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу өдөр бүр завьт эргүүлээр үүрэг гүйцэтгэж буй. Энэ хугацаанд усанд живж осолдох эрсдэлтэй байсан 36 иргэний амийг авран хамгаалж ажилласан.
Иргэд баяр амралтын өдрүүдээр аялж зугаалахдаа:
- Гол мөрөн, нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,
- Гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,
- Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулахгүй, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,
- Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
