Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Дипломат албаны 111 жилийн ойг тохиолдуулан зарлиг гаргаж нэр бүхий хүмүүст дипломат албаны дээд цол олголоо.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд цолоор:
- Дипломат албанд 34 жил тасралтгүй зүтгэж, Монгол Улс, Алжир, Лаос, Тайланд, Франц Улстай харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд мэдлэг чадвараа дайчлан ажилласан хичээл зүтгэл болон Монголын түүх, уран зохиолын 30 гаруй бүтээл, гадаад харилцааны сэдвээр асуудал дэвшүүлсэн 20 гаруй өгүүлэл, нийтлэл туурвисан, гадаад харилцааны салбарт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн ахмад дипломатч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Түүхийн ухааны доктор Тойтогийн Төмөрхүлэг;
- Гадаад харилцааны салбарт тасралтгүй 40 гаруй жилийн хөдөлмөрөө зориулж, гадаад харилцааны үзэл баримтлалыг боловсруулах, хэрэгжүүлэхэд мэдлэг, чадвараа дайчлан ажилласан, олон улсын хамтын нийгэмлэгт Монгол Улсын эрх ашиг, байр суурийг үр дүнтэй илэрхийлж, хүний эрхийг бэхжүүлэх, далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудыг дэмжих хөтөлбөрт хамруулах, хөрш орнуудтай дамжин өнгөрүүлэх тээвэр, тарифын хэлэлцээг эхлүүлэх, цахим худалдааг нэвтрүүлэх, терроризмтой тэмцэх чиглэлээр гаргасан санал, санаачилга, гадаад харилцааны салбарын хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ахмад дипломатч Сүх-Очирын Болд;
- Улс эх орондоо 40 гаруй жилийн хөдөлмөрөө зориулахдаа соёлын бүтээлч үйлдвэрлэл, хэвлэлийн эрх чөлөөг хөгжүүлэх, ард түмнийг соён гэгээрүүлэх үйлсэд мэдлэг чадвараа дайчлан үр бүтээлтэй ажилласан, хууль, тогтоомж боловсруулах, батлах, гадаад харилцааны бодлогын хэрэгжилтийг хангах, Монгол-Шведийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, монгол соёлоо сурталчлах, монгол иргэдийн эрх ашгийг хамгаалахад гаргасан хичээл зүтгэл, дипломат албанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн Ардын Их Хурлын депутат асан, Улсын Их Хурлын гишүүн асан, Соёлын гавьяат зүтгэлтэн, “25 дугаар суваг” телевизийн ерөнхий захирал Зоригийн Алтай;
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин цолоор:
- Гадаад харилцааны салбарт тасралтгүй 37 жилийн хөдөлмөрөө зориулж Зүүн европ, Азийн улс орнуудтай соёл, боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагааг хөгжүүлэхэд мэдлэг, чадвараа дайчилсан хичээл зүтгэл, Монгол-Франц, Монгол-Казахстан Улсын улс төр, эдийн засаг, худалдааны харилцааг өргөжүүлэх, эрх зүйн орчныг шинэчлэн бүрдүүлэх, хавсран суугаа орнуудтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд идэвх санаачилга гарган ажилласан, гадаад харилцааны салбар, дипломат албанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ахмад дипломатч Долгорсүрэнгийн Лхамсүрэн;
- Гадаад харилцааны яам түүний системийн байгууллагуудад 38 жил ажиллахдаа гадаад бодлогын хэрэгжилтийг хангахад мэдлэг чадвараа дайчлан ажиллаж, гадаад бодлогын талаар дотоод, гадаадын хэвлэлд 200 гаруй нийтлэл бичиж, сурталчлан таниулсан хичээл зүтгэл, “Хятад, Оросын завсар дахь Монгол Улс”, “Монгол Улсын тухай”, “Монголын түүх, соёл” зэрэг бүтээлээ орос, англи, хятад хэлнээ хэвлүүлж, эх орноо олон улсад сурталчилсан, Монгол Улсын Цөмийн зэвсгээс ангид байх бодлого, Далайд гарцгүй орнуудын судалгааны олон улсын төв байгуулах зорилтыг хэрэгжүүлэхэд идэвх санаачилгатай ажилласан, гадаад харилцааны салбар, дипломат албанд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн ахмад дипломатч Баясгалангийн Баасансүрэн нарыг шагналаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж, тусгаар тогтнолыг бататган бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхэм хүмүүс туршлага, мэдлэгээ хойч үедээ өвлүүлж, төрийн алтан аргамжийн өвийг хадгалж явахыг хүсэв.
Мөн гэр бүл, үр хүүхэд, хань ижил, хамт олонд нь амжилт хүсэж, Үндэсний их баяр наадмын мэнд дэвшүүлэв.





Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
