Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ УХНААГИЙН ХҮРЭЛСҮХ ХЭЛСЭН ҮГЭНДЭЭ:
Манай улсын эрхэм хүндэт ард иргэд ээ,
Эрхэм хүндэт зочид оо,
Эрхэм хүндэт наадамчид аа,
Монголчууд бид төрт ёсныхоо баяр цэнгэл их наадмыг түүхт ойнуудтайгаа хамтатган сүр жавхлантай, ёслол төгөлдөр, өргөн дэлгэр тэмдэглэлээ.
Монгол Улсын иргэд бид тусгаар тогтнол, хөгжил дэвшлийн нэгэн зууныг хамтдаа үдэж, шинэ зууныг хамтдаа тосож авлаа.
Зуун зууныг өртөөлсөн буурал түүхтэй, дэлхийд ганцхан “Монгол наадам” тусгаар улсынхаа сүр хүч, эв нэгдлийг илтгэн харуулж, үүх түүх, үнэт зүйлээ бэхжүүлэн, үр хүүхэд, хойч үедээ өвлүүлэн үлдээж, үеийн үед монгол хүн, монгол түмний цог хийморийг бадрааж байх учиртай юм.
Монголчууд бид Монголоороо гоёж, Монголоороо бахархаж, Монголоороо омогшиж, Монголоороо амьдрах ёстой.
“Наадмын маргааш намар” гэж манай ард түмэн хэлдэг.
Иймээс намрын их ажил, өвлийн бэлтгэлээ сайтар базааж, ирэх өвөл, хаврыг өнөтэй сайхан давахад төр засаг, түмэн олноороо анхаарч ажиллах нь зүйтэй.
Хүн төрөлхтөн, дэлхий нийтээрээ цар тахал, геополитикийн амаргүй цаг үеийг хамтдаа туулж байна.
Монголчууд биднээс үл хамаарах хүндрэл бэрхшээлүүд улс орны маань эдийн засаг, ард түмний маань амьдрал ахуйд хүндээр тусаж байна. Тээвэр ложистик, үнийн өсөлт гээд дэлхий нийтийг хямраасан олон тулгамдсан асуудлууд байна.
Энэ бүх хүндрэл бэрхшээлийг монголчууд бид сэтгэлийн хүчээр, эвийн хүчээр, хамтын хүчээр, хөдөлмөр зүтгэлийн хүчээр даван гарах болно.
Миний Монголын ард иргэд ээ,
“Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ
Алив сайхан бүхнээ бусдаас битгий харамла” гэж алдарт яруу найрагч О.Дашбалбарын хэлсэнчлэн бидний цөөхөн монголчууд бие биеэ хайрлаж, бие биеэ хамгаалж, бие биеэ дэмжиж, бие биедээ тусалж, бие биеэ ойлгож, хамтдаа хөгжиж, хамтдаа урагшлах учиртай.
Энэ үзэл санаа монгол хүн бүхний зүрх сэтгэлд цохилж байх ёстой юм шүү.
Далай их хааны суу алдар дор даяар Монголын эв нэгдэл бэхжиж, дархан манай улсын сүр хүч бадарч, эрэлхэг зоригт монгол түмний цог хийморь дэлгэрч байх болтугай.
Хүлэг морьд нь хурдан, хүүхдийн гийнгоо нь цээлхэн, хүчит бөхчүүд нь бяртай, цэцэн харваачид нь ончтой, хүн ард нь бахдалтай, өндөр түүхийн Үндэсний их баяр наадам ийнхүү цог хийморь, баяр бахдалаар дүүрэн, ёслол төгөлдөр өндөрлөлөө.
Мөнх тэнгэрийн дор Монгол Улс мандан бадрах болтугай” гэлээ.


435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
