Жил бүр УИХ-ын даргын ивээл дор зохион байгуулдаг уламжлалт “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” тун удахгүй болох гэж байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааж, “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт тусгасан төдийгүй Ерөнхийлөгчийн зарлиг, Соёлын сайдын тушаалын дагуу энэхүү өдрүүдийг зохион байгуулдаг онцлогтой. Бүх нийтийн уншлагыг дэмжих, номын сангийн өв санг арвижуулах, үндэсний бичиг соёлыг сурталчлах, хүүхэд залууст ном эрдмийг түгээн дэлгэрүүлэх зорилготой энэ жилийн номын баяр нь “Илүү их уншъя” уриатайгаар есдүгээр сарын 16-18-ны өдрүүдэд болно гэж Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга О.Анхбаяр өнөөдөр болсон Хэвлэлийн бага хурлын үеэр онцолсон.
32 дахь удаагийн “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-ийг улс даяар зохион байгуулж байгаагаараа онцлог. Есдүгээр сарын 16-ны өдрийн 13 цагаас Улаанбаатар хотод Д.Сүхбаатарын талбайд нээлтийн ёслол болох бол 21 аймагт аймгуудын төв талбайд нэгэн зэрэг улс орон даяар эхлүүлэх юм. “Хүүхдийн номын хүрээ”, “Үндэсний бичиг соёл, номын хүрээ”, “Соёлын бүтээлч, үйлдвэрлэлийн хүрээ”, номын үзэсгэлэн, төрөлжсөн ном хэвлэлийн худалдаа, урлагийн тоглолт зэрэг 10 гаруй хөтөлбөр, арга хэмжээг хамтатган зохион байгуулна. “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022” арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Соёлын яам, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, аймаг, нийслэлийн Соёл, урлагийн газар, “Номын соёлт ертөнц” ТББ, хамтран зохион байгуулагчаар Монгол Улсын Үндэсний номын сан, Хүүхдийн төв номын сан, аймаг, нийслэлийн Нийтийн номын сан, “Монголын Зохиолчдын эвлэл”, ЕБС-ийн номын сангийн холбоо, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо зэрэг ном хэвлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн оролцоотой зохион байгуулна. Нийслэлд л гэхэд 150 гаруй аж ахуйн нэгж байгууллагууд, 250 орчим шилдэг хэвлэн нийтлэгч, зохиолч, яруу найрагч зэрэг уран бүтээлчид оролцох юм. Шинээр хэвлэсэн ном товхимлын үзэсгэлэнгээс гадна ховор нандин номуудыг олон нийтэд дэлгэнэ гэж Нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга тодотгож байлаа.
Түүхийн хуудас сөхвөөс номын баярыг анх тэртээх 1950 онд “Хуучин номын худалдаа” нэртэйгээр зохион байгуулж байсан байна. Дараа нь 1955 оноос Хүүхдийн номын зах, 1990 оноос “Номын баяр, үзэсгэлэн”, 1999 оноос “Номын яармаг”, 2000 оноос “Бичиг соёлын хишиг өдөр”, 2012 оноос “Номын баярын өдөр” тэмдэглэж байжээ. Харин өнгөрсөн 2021 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулиар “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд” хэмээн өргөжин хүрээгээ тэлж, номыг дээдлэн хүндэлдэг, номд дуртай хэн бүхний хүсэн хүлээдэг баяр болон өргөжсөн байна.
Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор, Соёлын яамнаас зохион байгуулж буй “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2022”-д нийт ард иргэд, хүүхэд залуучууд, гэр бүл, багш, сурган хүмүүжүүлэгчид, байгууллага, хамт олныг өргөнөөр оролцохыг салбарын мэргэжилтнүүд уриалж байлаа.

Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 84 зөрчил бүртгэгджээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Энэтхэгийн Гадаад хэргийн сайд бараалхлаа
Согтуурсан үедээ эхнэрээ автомашинаар мөргөж гэмтээсэн хэрэг бүртгэгджээ
Аюулт үзэгдэл, ослын 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Даншиг наадамд оролцох иргэдэд зориулж 16 тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй үйлчилнэ
БНЭУ-ын Гадаад хэргийн сайд С.Жайшанкар Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Далянь хотноо болох “Зуны давос” чуулга уулзалтад оролцохоор мордлоо
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Засгийн газрын хуралдаан болж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Дашнямтай өдөр
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөө
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг бол
