“Medle” нь орон даяар онлайнаар сургалт зохион байгуулах Монголын анхны цахим сургууль юм. Цахим сургуульд 21 аймаг, 9 дүүргийн 477 сургуулийн 10 дугаар ангийн 10407 сурагч суралцана. “Medle” цахим сургууль 620 бүлэгтэй бөгөөд 16 судлагдахууныг 155 багш заах юм. ЕБС-ийн ахлах ангийн сонгон судлах хичээлийг хэрэгцээ, сонирхолдоо тулгуурлан сонгосон боловч судлах нөхцөл нь бүрдээгүй сурагчдад цахим сургалтаар эзэмших тэгш боломжийг бүрдүүлэх зорилгоор “Medle” цахим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлж байна.
Цахим сургуулийн багш, сурагчид нь Монгол орны өнцөг булан бүрээс, тодруулбал ажиллаж, суралцаж буй сургуулийн танхимаас болон гэрээсээ хичээл, сургалтад хамрагдана.
“Medle” цахим сургуулийн үйл ажиллагааг эхлүүлэх хүрээнд:
Танхимын сургалтын хөтөлбөрийг цахим сургалтын дэлгэрэнгүй төлөвлөлтөд шилжүүллээ. Төлөвлөлтөд шилжүүлэх баг нь багш бэлтгэдэг их, дээд сургуулийн багш, зөвлөх багш, боловсролын мэргэжлийн байгууллагын мэргэжилтэн, ЕБС-ийн мэргэшсэн багш нараас бүрдсэн 27 хүний бүрэлдэхүүнтэй ажилласан.
Цахим сургалт зохион байгуулах багш бэлтгэх сургалтыг 3 модулиар зохион байгууллаа. Энэ хүрээнд багшийн цахим ур чадварт дэмжлэг үзүүлэх, сонгон судлах хөтөлбөрийг хэрэгжүүлэх багш бэлтгэх сургалтуудыг явуулж, 1200 багшийг хамруулснаас 228 нь цахим сургуульд багшлах шалгуурыг хангаад байна.
Улсын хэмжээний бүх ЕБС-ийн 10 дугаар ангид суралцагчдыг хамруулсан сонгон судлах хөтөлбөрийн 16 хичээлийн сонголтыг цахимаар зохион байгууллаа. Сонголтын дараа бүлэг үүсээгүй болон бусад шалтгаанаар сонгосон хичээлээ судлах боломжгүй байгаа сурагчдын тоог гаргаж, бүлэгт хуваарилж, цахимаар судлах бэлтгэлийг хангав.
Цаашид 10-12 дугаар ангийн сурагчдыг бүрэн хамруулахын зэрэгцээ хилийн чанадад амьдарч байгаа монгол хүүхдүүдэд “Монгол хэл, соёлын хөтөлбөр”-ийг цахим сургалтаар эзэмшүүлж, ерөнхий боловсролын гэрчилгээ, үнэмлэхийг дүйцүүлэн авах боломжоор хангана.
Цахим сургуулийн сурагчид нь орон зайнаас үл хамааран Монгол Улсын хамгийн чадварлаг багш нараас суралцаж, өөрийн авьяас, давуу тал, чадвараа хөгжүүлж, ажил мэргэжлийн чиг баримжаагаа тодорхойлох, сонгон судлах хөтөлбөрийг бүрэн дүүрэн эзэмших юм. Харин багш нарын хувьд ажлын байрандаа хөгжиж, мэдлэг, ур чадвараа орон даяар түгээх давуу талтай ажиллана.
“Medle” цахим сургууль нээгдснээр Монгол Улс боловсролын салбарын цахим шилжилт дахин нэг алхам урагшилж байна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өгл
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
