Монгол Улсын Засгийн Газар ШУТИС-ийн харьяа сургуулийг сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр Өмнөговь аймагт байгуулахаар шийдвэрлэсэн. Тус сургуулийн албан ёсны нээлт 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр боллоо.
Энэ хичээлийн жилд тус сургууль:
– Уул уурхайн ашиглалтын технологи,
– Мэдээллийн технологи,
– Газрын тосны инженер,
– Цахилгааны инженер гэсэн 4 мэргэжлээр 120 оюутан элсүүлсэн байна.
Тус сургуульд Улаанбаатар хотоос гадна 10 аймгаас оюутнууд ирж суралцаж байгаа бол ШУТИС-ийн 10 багш Өмнөговь аймаг руу шилжин, харьяа сургуульд багшилж байна.
ШУТИС-ийн харьяа Өмнөговь технологийн дээд сургуульд CDIO стандарт арга зүйг нэвтрүүлсэн, дотоод, болон гадаадад магадлан итгэжлэгдсэн хөтөлбөрүүдээр оюутан сургана. Тус сургууль нь дээд боловсролын салбарын хөгжлийн нэгэн шинэ алхам болж, их сургуулийг сургалт-судалгаа-үйлдвэрлэлийн цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх анхны бөгөөд жишиг байх болно. Мөн боловсролын шинэчлэлийн хүрээнд бүх түвшний буюу цэцэрлэг-сургууль-коллеж-дээд боловсролын байгууллагын залгамж чанар, уялдаа холбоог хангаж ажиллах эхлэл ч эндээс тавигдаж байна.
Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөдөө, орон нутгийн хөгжлийг дэмжих, Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээн дэх нэг том ажил нь энэ болж байна. ШУТИС-ийг Өмнөговь аймагт байгуулахаас гадна Дархан-Уул, Орхон, Төв аймагт үндэсний хэмжээний их сургуулиудыг цогцолбор хэлбэрээр хөгжүүлэх ажил ч цаашид хурдацтай үргэлжлэх болно гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
