Нийслэл, дүүргийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Бага насны хүүхдүүдийн амны хөндийн өвчлөлийг бууруулах” ажлын хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургуулийн 4-7 дугаар ангийн сурагчдын дунд “Шүд угаалтын аварга шалгаруулах” тэмцээнийг амжилттай зохион байгууллаа. Гуравдах удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнийг Эрүүл Мэндийн Яам, НЭМГ, Налайх дүүргийн ЗДТГ, Нийслэлийн Шүд, эрүү, нүүрний төв, Налайхын Эрүүл мэндийн төв зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулсан юм.

ЕБС-уудын хүүхдүүдийн шүд, амны хөндийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, хүүхдүүдийн шүдний өвчлөлийг бууруулах, шүд угаах зөв аргачлалыг эзэмшүүлж, ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах зорилго бүхий тус тэмцээнд Налайх дүүргийн төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын найман сургуулийн 23 багийн 184 хүүхэд оролцож, мэдлэг, чадвараа сорилоо.
Тэмцээн өртөөчилсөн байдлаар зохион байгуулагдаж, 2-5 дугаар өртөөний нийлбэр оноогоор тэргүүлсэн гурван багийг шалгарууллаа. Үүнд:
Д.Цэрэндолгор захиралтай 109 дүгээр сургуулийн
“ҮҮЛЭН ЦАГААН” баг тэргүүн байр, “ЦАХИУР” баг дэд байр
Ц.Оюунсайхан захиралтай 103 дугаар сургуулийн
“ЦАХИУР” баг гутгаар байр эзэлж, шилдгээр шалгаран цом, мөнгөн шагналын эзэд тодорлоо.
Мөн тэмцээнд оролцогч хүүхдүүдээс шүдээ бүрэн гүйцэт, зөв дарааллаар угаасан болон онолын шалгалтад дээр өндөр оноо авсан 3 шилдэг хүүхдийг шалгаруулсан. Үүнд:
109 дүгээр сургуулийн “Үүлэн цагаан” багийн гишүүн
Г.Гантогтох 1-р байр, Б.Нурдана 2-р байр, “Цахиур” багийн гишүүн С.Аяжан 3-р байрт шалгарч, цом, мөнгөн шагналаар шагнагдав.



435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
