Тусгаар тогтнол” математикийн олон улсын IV уралдааны нээлтийн үйл ажиллагаа өнөөдөр боллоо. “Тусгаар тогтнол” математикийн уралдаан нь үндэсний болон олон улсын ангилал гэсэн хоёр үе шаттай. Үндэсний ангилалд 13 аймаг, 6 дүүргээс нийт 2306 хүүхэд багачууд оролцсон байна. Үүнээс 260 сурагч алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байрын эздийг тодруулан шагналаа гардуулсан байна.
Олон улсын түвшинд дөрөв дэх удаагаа зохион байгуулж байгаа олимпиадад Монголоос үндэсний олимпиадад шалгарсан 103 хүүхэд эх орноо төлөөлөн өрсөлдөхөөс гадна ОХУ-ын Эрхүүгийн их сургуулийн дэргэдэх математикийн лицей сургуулиас 10 сурагч, Казакстан улсын ерөнхийлөгчийн ивээл дэх математикийн сургуулиас 8 сурагч оролцохоор хүрэлцэн иржээу
Цар тахлын хөл хорио дэлхийн улс орнуудад цуцлагдсан тул уг уралдааныг энэ жил онлайнаар зохион байгуулаагүй. Уралдааны өмнө Япон улсын баг оролцохоо мэдэгдэж байсан боловч тухайн улсын хөл хорионы улмаас оролцох боломжгүй болжээ. Иран улсын баг тодорхой шалтгааны улмаас ирээгүй байна. ОХУ-ыг төлөөлж Эрхүүгийн Улсын Их Сургуулийн харьяа Лицей сургуулийн захирал, физик-математикийн ухааны доктор Кузьмина Елена Юрьевна, Казакстан улсыг төлөөлж Алма-Ата хотын Физик-математикийн үндэсний сургуулийн захирал, математикийн ухааны доктор Кунгожин Алмаз Мухамбетович нар хүрэлцэн ирсэн нь манай математикийн уралдааныг олон улсад хүлээн зөвшөөрч буйн илрэл төдийгүй цаашлаад сургууль хооронд багш, сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал нөлөөтэй юм.
Олон улсын олимпиадыг 6-8 , 9-10, 11-12 анги гэсэн гурван ангилалд зохион явуулдаг бөгөөд 6-8-р ангийн ангилалд анги бүрийн эхний 10 орчим сурагч, бусад ангилалд нь анги бүрийн эхний 15 орчим сурагч, хөдөө орон нутгаас оролцсон хамгийн өндөр оноотой болон ядаж нэг бүтэн оноотой бодолттой сурагчдад нэмж эрх олгодгоороо онцлогтой.
Олон улсын олимпиад амралтын өдрүүдэд болж, даваа гаригт дүнгээ танилцуулна.
“Тусгаар тогтнол” математикийн үндэсний олимпиад нь “Олонлог” сэтгүүлийн эрхлэгч, “Олонлог” сургуулиудын үүсгэн байгуулагч доктор Б.Баясгалангийн санаачлагаар анх 2011 оноос эхлэн зохион байгуулж байгаа бөгөөд Боловсролын ерөнхий газар болон Улаанбаатар хотын захирагчийн алба дэмжин ажиллаж байна.
Сонирхуулахад, хамгийн анхны математикийн олимпиад 1894 онд Унгар улсад зохион байгуулагдаж байжээ. Манай улсад математикийн олимпиадыг анх Ардын багш Л.Шагдар, доцент Д.Ишцэрэн багш нарын санаачлагаар 1960 онд Улаанбаатар хотын сонирхогчдын дунд зохион байгуулж байсан түүхтэй.


Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж,
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсы
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
