Баянгол дүүрэг өсвөр үеийнхний эрүүл мэнд, бие бялдрын хөгжлийг дэмжих, чөлөөт цагийг нь зөв, үр бүтээлтэй өнгөрүүлэх хүүхэд бүрийг усанд сэлэх анхан шатны мэдлэг, чадвартай болгох зорилгоор дүүргийнхээ ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчдын дунд Усан спортын боловсрол олгох хөтөлбөрийг үе шаттай эхлүүллээ.
Нэгдүгээр шатны хөтөлбөрөөр энэ сард нийслэлийн ерөнхий боловсролын 28, 40 дүгээр сургуулийн 12 дугаар ангийн 298 сурагч дүүргийн Биеийн тамир, спортын хорооны Усан бассейнд, 77 дугаар сургуулийн 271 сурагч Баянгол дүүргийн “Усан спорт сургалтын төв” ОНӨТҮГ-т хичээллэх хуваарь гарсан бөгөөд ингэснээр ирэх зургаадугаар сар хүртэл хэрэгжих хөтөлбөрийн нэгдүгээр шатанд дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын сургуулийн 2300 гаруй төгсөх ангийн сурагч усанд сэлэх анхан шатны боловсролтой болох юм.
Харин ирэх есдүгээр сард эхлэх хоёрдугаар шатны сургалтад төгсөх 12 дугаар ангид шинээр элсэн орох 2000 гаруй сурагчийг шат дараатай хамруулахаар төлөвлөн ажиллаж байна.
Энэхүү хөтөлбөр хэрэгжсэнээр 2023 онд тухайн дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 19 сургуулийн төгсөх ангийн сурагчид усанд сэлэх анхан шатны чадвартай болж төгсөхөөс гадна хүүхэд, залуус усан спортын мэдлэгтэй болж өөрсдийгөө хөгжүүлэх, цаашлаад элдэв аюулаас урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ гэж үзэж байгаа юм гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.


Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
