Тэртээх 1998 онд үүдээ нээж байсан Сүхбаатар дүүргийн тэргүүний Ерөнхий боловсролын “Галакс” сургууль эдүгээ хүнээр ярих юм бол эрийн цээнд хүрчээ.
Тус сургуулийн Орос хэлний багш, Боловсролын тэргүүний ажилтан Роза Ванчиковнатай ярилцлаа. Ажил амьдралынхаа аз жаргалтай мөч, дурсамжуудыг хэлний боловсролтойгоо холбож ирсэн тэрбээр монгол хүүхдүүдэд орос хэлийг мэргэжлийн өндөр түвшинд сургаж багш сурагчдаасаа өндөр үнэлгээ аваад байгаа билээ. Ингэж хэл сурахын сайхныг сэтгэл зүрхэнд нь шингээж өгдөг учраас Роза Ванчиковна багшийн маань олон шавь эдүгээ Улан-үдэд хайртай багшийнхаа зааж зөвлөснийг ёсчлон биелүүлж, бусдад түгээж явна. Тэрбээр “Галакси” сургуулийнхаа “Авьяаслаг багш”-аар ” шалгарч, “Есөн эрдэнэ”шагналаар шагнагджээ.
-Юуны өмнө монгол хүүхдүүдийг хэлний гайхамшгаар амжилттайгаар аялуулж байгаа таньд талархал илэрхийлье. Монголд ирээд хэр удаж байна вэ?
– Миний бие Улан-Үд хотоос монголд ирээд Галакси сургуульд 10 дахь жилдээ багшилж байна. Өнгөрсөн жил анхны төгсөлт болж тэдгээр шавь нар маань одоо Москва хотод сурч байгаа. Хөөрч дэгдсэн цовоо цолгиун хүүхдүүдийн дунд ажиллаж байгаагаараа бахархдаг. Тэднээсээ өдөр бүхэн эрч хүч, энерги авдаг багшийн ажил маань бүр ч сайхан. Галакси сургуульдаа, хүүхдүүддээ хайртай. Яагаад гэвэл монгол хүүхдүүд маш авьяастай, англи орос, монгол хэлийг нэгэн зэрэг үздэг хэрнээ түүнийгээ сайн ойлгодог, өндөр оюуны чадамж, хэл ярианы чадвартай. Миний хувьд орос хэл,хэл хөгжүүлэх ярианы хичээл,орос уран зохиол заадаг. Монгол хүмүүс “хэлтэй бол хөлтэй” гэж ярьдаг юм билээ. Тэр тусмаа олон хэл мэддэг байх бүр ч гайхамшиг. Тэд маш олон хүнтэй харилцдаг,дэлхийн аль ч улс оронд хэл яриагаараа ойлголцоод явж чаддаг нь том амжилт юм.
-Энд ирэхээсээ өмнө монголын тухай хэр сайн мэддэг байв?
– Монголын тухай тийм сайн мэддэггүй байлаа. Гэвч 10-н жилийн хугацаанд монголоор сайн ярьдаг болсон. Би хүүхдүүддээ орос хэл заагаад, миний хүүхдүүд намайг монгол хэлэнд сургасан, би азтай хүн. Гэхдээ би өөрийгөө монголоор сайн ярьж чаддаг гэж хэлэхгүй ээ. Яагаад гэвэл зарим хүмүүс яриаг минь ойлгохгүй та ямар үндэстэн бэ гээд дахин дахин асуугаад байдаг юм. /Инээв/ Нөгөө талаас хүү маань Монголд Их засаг их сургуульд суралцаж төгсөөд сургуульдаа ажиллахаар үлдсэн. Дараа нь эндээ гэр бүлтэй болсон. Одоо би гурван ачтай. Тэднийгээ асарч хамгаалахад нь туслахаар Монголд ажиллаж амьдарч байна. Амралт болгоноор нутагтаа очдог. Удахгүй өвлийнхөө амралтаар явна.
– 10- н жил гэдэг хугацаа. Нэг үеэ бодвол монголд дассан байх. Монголын тухай ямар бодол сэтггэгдэлтэй байна вэ?
-Юуны түрүүнд монголчууд маш сайхан найрсаг тусархаг хүмүүс байдаг гэж хэлмээр байна. Манай буриадууд шүтэн биширч, монгол сайхан орон гэж дуулах дуртай. Тийм учраас монголыг сайхан нутаг гэж боддог. Өргөн уудам сайхан нутагтай, хүн зон нь сайхан сэтгэлтэй, хүүхэд багачууд нь оюуны их потенциалтай.
-Ингэхэд та хаана эрдэм боловсрол эзэмшсэн бэ?
– Анх Новосибирскийн Анагаах ухааны дээд сургуульд сурч байсан. Гэтэл бие минь өвдөөд ээж аав маань гэрээсээ хол суулгахгүй гээд Улан-Үдийн Багшийн дээд сургуулийн Хими биологийн ангид оруулсан. Дараа нь орос хэлний курст сураад орос хэлний багшийн мэргэжилтэй болсон. Тэр үед ээж маань сургуулийн нягтлан байсан учраас намайг 10-р ангиа төгсөхөд вакантно мест гэж өгсөн. Энэ бичгээрээ дөрвөн шалгалтын хоёрыг нь өгөөд л орчихож билээ.
-Таныхаар жинхэнэ сайн багш гэж ямар хүнийг хэлэх вэ?
-Миний хувьд багшаар олон жил ажилласан л даа. Улан-Үдэд болон монголд олон сайхан шавь маань ажиллаж амьдарч байгаа. Явсан газраа л шавь нартайгаа уулздаг. Тэд маань үргэлж багшаа гэж хүндэлж таны ачаар л бид өдий зэрэгтэй явж байгаа шүү гэж баярлаж талархсанаа илэрхийлдэг нь надад маш их урам болдог. Та биднийг сурвал сурсан шиг сур, хийвэл хийсэн шиг хий гэж загнадаг байсан шүү дээ, тийм учраас бид сайн сайхан явж байгаа гэцгээдэг юм. Ингэж хүүхэд багачуудад эрдэм түгээж байгаа учраас багш болгон л сайн шавь нар төрүүлэхийн төлөө хичээж ажиллаж байгаа шүү дээ.
-Таны санаанаас гардаггүй, сэтгэлд тань тодхон үлдсэн зүйл юу байдаг вэ?
-12-р ангийг төгсгөсөн хүүхдүүдээ РЦНК-д шалгалт өгүүлж байсан үе хамгийн сайхан дурсамж үлдээсэн. Яагаад гэвэл хүүхдүүд маань бүгд тэнцээд гарахад нь маш их баярлаж билээ.
-Таны хүүхэд байхын хобби сонирхол юу вэ?
– Багаасаа ном их уншдаг шөнө орондоо ороод л ном уншаад хэвтчихдэг байсан. Үгэнд орохгүй ном уншсаар байгаад хараа муутай болсон гэж ээж маань зэмлэдэг байж билээ.
– Багш хүн үргэлж л шавь нарынхаа төлөө ямар нэг хүсэл зорилго тээж явдаг даа. Таны хувьд?
-Миний туйлын зорилго бол хүүхдүүдээ сайн сургаад оръё гэж хүсч байгаа сургуульд нь оруулж өгөх юмсан гэж боддог. Үүнд багш хүний зүгээс маш их хичээл зүтгэл хэрэгтэй. Манай сургуульд 1-12 дугаар ангийн сурагчид суралцдаг.
-Ажилдаа ямар зарчим баримталдаг вэ?
-Багш хүн ямар байх ёстой юм тэр л зарчмаар сурагчидтайгаа ажилладаг. Мөн сурагч хүн ямар дүрэм журам биелүүлэх ёстой юм түүнийг шаардаж ажилладаг даа. Цаашилбал, багш хүн үлгэр жишээч байх ёстой. Тэр хэмжээгээр шавь нартаа шаардлага тавих эрхтэй гэж боддог.
Д.Нэргүй

Өндөр хурдны интернэтийн хүртээмжийг нэмэгдүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Дүүрэг бүрд “Хотхоны бага”, “Төрөлжсөн ахлах”, “Олон улсын хөтөлбөртэй” сургууль байгуулах ажил эхэллээ
Өнөөдөр хөх хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +9 градус дулаан
Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зургаадугаар сарын 15-ны өдрөөс эхлэн халуун усны хязгаарлалт хийгдэх газрууд
БНСУ-д олон жил ажиллаж, амьдарч байгаа монголчуудыг гэр бүлтэй нь уулзуулах асуудлыг хөнд
Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт 535 тэрбум төгрөгийн зээл олгоно
Санзайн авто болон явган замын засварыг наймдугаар сарын 15-нд дуусгана
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, х
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад ө
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн ав
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эх
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
