Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйг хангах талаар аж ахуйн нэгж, байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, идэвх, санаачилгыг дэмжих, сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах ажлыг 2012 оноос эхлэн 12 дахь жилдээ зохион байгуулж байна.
“Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах энэ жилийн сонгон шалгаруулалтад 6 салбарын 200 гаруй байгууллагаас 2 үе шаттай шалгаруулалт явуулсан.
Хүсэлт, материалаа ирүүлсэн байгууллагын тоо өмнөх жилүүдээс нэмэгдсэн нь аж ахуйн нэгж, байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд ач холбогдол өгч, эрүүл, аюулгүй ажлын байр, орчинд ажиллахыг эрхэмлэх болсны илрэл юм.
Энэ жилийн хувьд үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлт хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд идэвх санаачилгатай ажилласан дараах 10 байгууллага “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага”-аар шалгарлаа.
- ДУЛААНЫ 3-Р ЦАХИЛГААН СТАНЦ ТӨХК
- ХӨВСГӨЛ АЙМАГ ДУЛААНЫ СТАНЦ ТӨХК
- “МАК” ХХК-НЫ НАРИЙН СУХАЙТЫН УУРХАЙ
- “ЦАЙРТМИНЕРАЛ” ХХК
- ЗҮҮН ХАРАА ДАХЬ АЧААНЫ ВАГОН ЗАСВАРЫН ДЕПО
- “МИЛКО” ХХК
- ГЭМТЭЛ СОГОГ СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ
- НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 38-Р СУРГУУЛЬ
- НИЙСЛЭЛИЙН БАЯНГОЛ ДҮҮРГИЙН 198-Р ЦЭЦЭРЛЭГ
- ДУНДГОВЬ АЙМГИЙН “ӨЛЗИЙТ МАНДАЛ” ӨЭМТөв
Шагналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны дарга С.Зулпхар, Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирлын орлогч Г.Эрдэнэтөгс болон Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хорооны гишүүд гардууллаа.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
