Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан нөхцөл байдал хүндэрсэн Наадмын зам, Энхтайваны гүүрний нүхэн гарц, “Алтай” хотхоны урд хэсэг, Сэлбэ голын орчимд ажиллалаа.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа:
-Наадмын зам буюу Соёмботой хөшөөний ар тал руу үер буусан учраас зам сэтэлж, урсцыг нь жигдрүүлсэн. Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарц усанд автсан тул 66 машинаар хайрга, дайрга зөөж, далан хийж, усыг нь шахуургаар соруулан зам чөлөөлсөн. Түүнчлэн Дунд голын усны түвшин нэмэгдсэн, мөн хөрсөн доогуур ус нэвчсээр байгаа тул нөхцөл байдал хүндэрч магадгүй байгаа юм. Бид албан хаагчдаа машин техниктэй нь бэлэн байдалд байлгаж, холбогдох арга хэмжээг шуурхай авч ажиллаж байна гэсэн юм.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа:
-Нөхцөл байдал хүндэрсэн байршлуудад холбогдох албаныхан, мэргэжлийн байгууллага ажиллаж байна. Тухайлбал, Геодези, усны барилга, байгууламжийн газар, Ус сувгийн удирдах газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны 310 ажилтан 12 цагаар ээлжлэн ажиллаж буй. Дүүргүүд ч өөрсдийн нөөц бололцоо, хүн хүчээ дайчлан, шаардлагатай арга хэмжээ авсаар байна. Одоогийн байдлаар голуудын усны түвшин 20-30 см нэмэгдсэн, цаашид бороо үргэлжлэн орох тул нөхцөл байдал хүндрэх эрсдэл бий хэмээв.
Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч Б.Цэрэн:
-Өнөө өглөөний байдлаар “Алтай” хотхоны урд хэсгээр Дунд гол хальж, гүүр, зам руу ус нэвчсэн. Бид шуудайнд элс, хайрга хийж, далан босгож, орон сууцны хорооллууд руу ус орохоос сэргийлэх арга хэмжээ авсан. Хорооллын оршин суугчид, 3 дугаар хорооны иргэд сайн дураараа ирж, элс, хайрга шуудайлах зэргээр тусаллаа. Одоогоор замын доогуур хөрсний ус нэвчиж, орон сууцны байр руу орох нөхцөл байдал үүсээд байна. Манай дүүргийн хувьд 25 хороотой. Дунд гол, Сэлбийн голоо дагасан 1, 3, 4, 15 дугаар хороонд нөхцөл байдал хүндрээд буй. Харин Зайсан, Яармаг, Нисэхийн орчимд хэвийн. Гэхдээ Туул голын усны түвшин нэмэгдэж байгаа тул зарим байршилд эрсдэлээс сэргийлэх арга хэмжээг авч, эргүүл ажиллуулж байна гэсэн юм.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:

-Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо буюу Сэлбэ голын эрэг орчимд нөхцөл байдал хүндэрсэн. Голын ус хальсан байршилд даланг бэхжүүлсэн. Одоо орон сууцны хотхонууд руу орсон усыг шавхаж байна. Энд холбогдох албаныхнаас гадна НЗДТГ-ын Цэргийн штабаас 200 алба хаагч хүч нэмэн ажиллаж буй гэсэн юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:
-Хотын хэмжээнд нийт найман байршилд нөхцөл байдал хүндэрсэн. Өнөөдөр холбогдох албаныхны хамт дөрвөн байршилд газар дээр нь ажиллалаа. Үер буух, усанд автах зэргээс гадна замын доогуур хөрсний ус нэвчсэн хүндрэл гарсан байна. Эдгээр байршилд мэргэжлийн байгууллагынхан, холбогдох газрын албан хаагчид ажиллаж байгаа. Цаашид техник хэрэгсэл, хүн хүчээ дайчлаад зохион байгуулалтад орж үүссэн хүндрэлийг арилгах үүрэг өглөө. Нөгөө талаас, бид эдгээр байршилд ажиллаж байгаа албан хаагчдынхаа аюулгүй байдлыг хангаж, ажиллах нөхцөлийг нь бүрдүүлэхэд анхаарна. Бороо үргэлжлэн орж байгаа учраас нөхцөл байдал хүндрэх магадлал өндөр хэмээлээ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 69 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
