Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу шинээр ирэх мэргэжлийн бус ангилалтай Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчдын ажиллах салбарын төрлийг нэмэгдүүлэхээр БНСУ-ын Гадаад ажилчдын бодлого зохицуулалтын хорооноос 2023 оны есдүгээр сарын 7-ны өдөр “Гадаад ажилчдын хөдөлмөр эрхлэлтийн тухай хууль тогтоомж”-ийн 5 дугаар зүйлд заасны дагуу дараах шийдвэрийг гаргалаа. Уг шийдвэрт:
Хүргэлтийн үйлчилгээний ажил: Хүргэлтийн үйлчилгээний салбарт ажиллах хүч нийлүүлэх, ачих, буулгах ажлын төрөлд мэргэжлийн бус ангилал бүхий (Е-9) визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчид, айлчлан ажиллах (H-2) визтэй шинээр ирэх хөдөлмөрийн гэрээт ажилчдыг ажиллуулахаар шийдвэрлэв.
Хүргэлтийн үйлчилгээний салбар: Үүнд: Нисэх онгоцны буудлын ачих, буулгах үйлчилгээ (Хамтын ажиллагаатай байгууллагууд багтсан) ачих, буулгах ажлын төрөлд мэргэжлийн бус ангилалтай (Е-9) визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчид, айлчлан ажиллах эрхтэй (H-2) визтэй шинээр ирэх хөдөлмөрийн гэрээт ажилчдад тус салбарт хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгогдсон бөгөөд зөвшөөрөгдсөн ажлын төрөл салбараас өөр ажил эрхлэх тохиолдолд хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл цуцлагдана.
Энэ шийдвэр нь 2023 оны дөрөв дэх ээлжийн хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох хүсэлтийн дагуу шинээр ирэх Е-9 визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчдад болон H-2 визтэй ажилчдад 2023 оны есдүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн хэрэгжих ба хүргэлтийн үйлчилгээний салбарт (49401 кодтой) мэргэжлийн бус ангилалтай (Е-9) визтэй хөдөлмөрийн гэрээт ажилчид, айлчлан хөдөлмөр эрхлэх (H-2) визтэй шинээр ирэх иргэдийг ажиллуулахдаа БНСУ-ын Цагаачлалын хяналтын тухай хууль тогтоомжид өөрчлөлт оруулсны дараа хэрэгжүүлэх юм.
Эх сурвалж: БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төв

Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
