Нийслэлийн хэмжээнд Оюуны бэрхшээлтэй хүүхдүүдэд ерөнхий боловсрол олгодог 4 сургууль байдаг. Оюуны бэрхшээл гэдэгт Даун, Аутизм, Саажилт хэт хөдөлгөөнших гээд олон өвчлөлийг багтаан ойлгодог. Энэ сургуулиудын үйл ажиллагаатай өнөөдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд болон ажил хариуцсан хүмүүс танилцаж эрх зүйн шинэчлэлийн хүрээнд цаашид үйл ажиллагааг ямар байдлаар үргэлжлүүлэх талаар санал солилцлоо.
Хан-Уул дүүрэгт байрлах 63 дугаар сургууль нь 1975 онд байгуулагдсан. Өнөөдөр энэ сургуульд 26 бүлэгт 306 сурагч суралцаж байна. Тэдний 25 нь 15 аймгаас зорьж иржээ. Тэдэнд боловсролын болон заслын үйлчилгээ үзүүлж байгаа 80 багш ажилтан байна.
Тусгай гэж нэрлэж заншсан энэ сургуулиудын үйл ажиллагаа харилцан адилгүй. 63 дугаар сургуулийн тухайд боловсрол олгохоос гадна засан сайжруулах, сувилахуй, түүгээр дамжуулан танин мэдүүлэх чиглэлд онцгой анхаардаг. Тиймээс
• Хэл засал
• Хөдөлгөөн засал
• Сэтгэл засал
• Мэдрэхүй буюу амьтнаар засах
• Урлаг засал
• Хөдөлмөр засал
• Хоол засал
• Ахуй засал гэсэн найман төрлөөр хүүхдийн хөгжлийг дэмжиж байгаа юм.
Тус сургуульд ажиллах үеэр эцэг, эх, асран хамгаалагчдын төлөөлөлтэй мөн уулзсан. Хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажилладаг учир багш, ажилтны тоог нэмэгдүүлэх, сургуулийн автобус болон шатахууны зардлыг нэмэх, сургуулийн өргөтгөлийн барилгыг шийдвэрлэх зэрэг саналууд тавьж байлаа. Хичээл сургалтын үйл ажиллагаа, багш ажилтнуудын харилцаа хандлагад талархалтай ханддаг болохоо аав ээжүүд хэлж байна.
Тус сургуулийн удирдлагууд гадаад харилцаа хамтын ажиллагаа чиглэлд амжилттай ажиллаж байгаа. Гадны улс орнуудаас туршлага судлах, багш нараа мэргэшүүлэхээс гадна бусад улс орнууд ч тэднээс суралцдаг байна. Мөн төсөл бичих байдлаар олон улсын байгууллагуудаас санхүүжилт босгон тулгамдсан хэд хэдэн асуудлаа шийдвэрлэжээ. Үүний жишээ нь цахилгаан шат, хоолны танхим юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах нь маш хүнд хөдөлмөр учир багш нараа тогтвор суурьшилтай ажиллуулах, ачааллыг нь тэнцвэржүүлэх, хөгжүүлэх гээд олон асуудал удирдлагуудын өмнө тулгардаг байна.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
