Хүүхэд, залуучуудын цахим боловсролыг дэмжих “Юнител Хаб” төвийг Залуучуудын хөгжлийн төвийг түшиглэн байгуулах ажлыг 2022 оноос эхлүүлсэн бөгөөд талууд хамтын ажиллагааны үр дүнг хэлэлцэн дүгнэлээ.
Уулзалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаа, “Юнител” группийн Маркетинг хариуцсан дэд захирал А.Энхчимэг, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн Өсвөр үе, залуучуудын хөтөлбөрийн шинжээч Х.Баттуяа нарын төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагын төлөөлөл оролцлоо.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, “Unitel” групп, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан хамтран хүүхэд, залуучуудын техник сэтгэлгээг хөгжүүлэх, интернет, компьютер, ухаалаг төхөөрөмж ашиглах, сурч боловсрох, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хөгжих боломжийг дэмжиж “Unitel hub” танхимыг аймгийн Залуучуудын хөгжлийн төвийн дэргэд байгуулах ажлыг 2022 онд эхлүүлж Дархан-Уул аймагт, 2023 онд 12 аймагт байгуулсан. Цаашид 2024 онд бусад аймагт болон нийслэлийн алслагдсан зарим дүүрэгт байгуулна.
“Unitel” Группээс 540 гаруй сая төгрөгийн санхүүжилтээр дэмжиж буй тус ажлын хүрээнд Залуучуудын хөгжлийн төвийн мэргэжилтнүүдийг сургагч багшаар бэлдэж, электроникийн суурь ойлголт олгох, бичил программчлалын АРДУИНО хавтан дээрх “Электрокид” сургалт, робот угсрах, код бичих программчлалын сургалтуудыг зохион байгуулж байна.
Талууд уулзалтаар хамтын ажиллагааны ололт, сургамж, зорилтыг хэлэлцэж, хүүхэд, өсвөр үеийн амралт, чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрүүлэх, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх үүднээс “Юнител Хаб” төвийн “Робокид”, “Электрокид” сургалтуудын талаар мэдээлэл, танин мэдэхүйн нэвтрүүлгийг МҮОНРТ-ээр нэвтрүүлэхээр хэлэлцлээ.
Мөн хүүхэд, залуучуудын хөгжлийг дэмжихэд идэвх, санаачлагатай хамтран ажиллаж, хувийн хэвшлийн байгууллагуудад үлгэр болохуйц манлайллыг үзүүлж буй “Юнител” группт нийт хүүхэд, залуучуудын нэрийн өмнөөс “Талархал” гардуулж, “Юнител Хаб” төвийг орон нутагт байгуулахад төрийн-хувийн хэвшлийн-олон улсын байгууллагын хамтын ажиллагааг уялдуулан зохицуулж санаачлагатай хамтран ажилласан Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сангийн Өсвөр үе, залуучуудын хөтөлбөрийн шинжээч Х.Баттуяаг “Нийгмийн хамгааллын салбарын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнасныг гардууллаа.

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
