Хотын дарга Х.Нямбаатар Боловсролын сайд Л.Энх-Амгалантай уулзлаа. Уулзалтаар нийслэлээс гэр хороололд төрөлжсөн сургууль байгуулах асуудалд дэмжлэг хүслээ.
Хотын дарга Х.Нямбаатар “Би СХД-ийн ИТХ-д сонгогдож байсан. Мөн энэ дүүргээс хоёр удаа УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. 2024 онд СХД-ээс НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдож байсан. Энэ хугацаанд тус дүүрэгт ажиллахдаа сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр цөөнгүй ажлыг санаачилж хийсэн. Тухайлбал, “Нарны хүүхдүүд” төсөл хэрэгжүүлж, хэд хэдэн цэцэрлэгийг шинээр барьж байлаа. СХД-ийн хүүхдүүдийн хоцрогдлыг бууруулах зорилгоор төрөлжсөн сургуулиудыг байгуулсан. Тухайлбал, Зүүнсалаанд Кембрижийн төрөлжсөн сургалттай сургуулийг байгуулсан. Мөн СХД-ийн 4 дүгээр хороонд орос хэлний гүнзгийрүүлсэн сургалттай 162 дугаар сургуулийг байгуулсан. Бид мөн орос хэлний сургалттай цэцэрлэг, усан бассейн зэрэг бүтээн байгуулалтыг төлөвлөөд байна. Нэгдүгээр хорооллын арын дэнж дээр хоёр сургууль энэ жил ашиглалтад орно. Нэгдүгээр хорооллын “Ирээдүй цогцолбор”-ын долоон сургуулийн нэгийг 6-12 дугаар ангийн хүүхдүүд суралцдаг, 11 дүгээр сургуулийн сургалтын хөтөлбөр, агуулга бүхий математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болгож төлөвлөе гэдэг санаачилга гаргаж байна. Үүнд дэмжлэг үзүүлэхийг Боловсролын яамнаас хүсэж байна. 2026 есдүгээр сарын 1 гэхэд математик, физикийн гүнзгийрүүлсэн сургалттай төрөлжсөн шинэ сургуулийг байгуулах төлөвлөгөөтэй байна. Мөн СХД-ийн 22, 34, 35 дугаар хороо Баянголын ам руу нэлээд том суурьшлууд бий болж байгаа. Тухайлбал, Буман-Өлзий хороолол ашиглалтад орсон. Цаашлаад Солонгосын Эксим банкны санхүүжилттэй 2008 айлын орон сууцны хороолол 2027 онд ашиглалтад орно. Мөн ТХХТ-ээр 2000 айлын орон сууцны хороолол ашиглалтад орохоор байна. Тэгэхээр тухайн бүсэд гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай сургууль байгуулмаар байна. Хотоос сургуулиа барьж байгуулах тендерээ зарласан. Үүнийг шийдэх хэрэгтэй байна. Ингэснээр СХД-т хүүхдүүд эрдэм мэдлэгээ төрөлжүүлэн хөгжүүлэх боломж нээгдэх юм” гэлээ.
Боловсролын сайд Л.Энх-Амгалан “Хотын даргад их талархаж байна. Эцэг эх нь хэн байхаас, өрхийн орлого ямар байхаас үл хамаараад хүүхэд бүрд тэгш боломж олгох ёстой. Чадалтай айлын хүүхэд нь Кембрижийн сургалттай сургуульд сурдаг бус сурч боловсрох эрмэлзэлтэй хүүхэд бүрд тэгш боломж олгох ёстой. Үүний тулд бид сум дундын ахлах сургууль, аймаг, бүсэд Кембрижийн хөтөлбөртэй сургууль барьж байгаатай адилаар Улаанбаатар хотын дүүргүүд, гэр хорооллын бүсэд төрөлжсөн ахлах сургуулийг барьснаар хүүхэд бүрд тэгш боломж олгох юм. Үүн дээр хамгийн түрүүнд манлайлж байгаа дүүрэг бол Сонгинохайрхан дүүрэг. Цаашид хотын гэр хороолол, сургууль цэцэрлэггүй байгаа хорооллуудад хотхоны бага сургууль, төрөлжсөн ахлах сургуулиудыг байгуулж хүүхэд бүрд тэгш боломж олгох чиглэлд хоттой хамтарч ажиллана. Таны тавьж байгаа хүсэлтийг хүлээн авч есдүгээр сарын нэгэнд төрөлжсөн сургуулиа хамтдаа нээнэ” гэлээ.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Могой, үхэр, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа
Зургаадугаар сарын 12-ны 23:00 цагаас зургаадугаар сарын 15-ны 05:00 цаг хүртэл Бэлхийн авто замыг хааж, шинэчилнэ
Энэ амралтын өдрүүдэд “Эрүүл орчин – Аюулгүй ирээдүй” өдөрлөг төв талбайд болно
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
Ерөнхий сайд Н.Учрал “Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 68 зөрчил бүртгэгджээ
Б.Пүрэвдагва: ЕБС-ийн хоол үйлдвэрлэлд нийслэлийн өмчит ААН-үүд оролцож байгааг зогсоож, хувийн хэвшлүүддээ орон зай олгоно
Өнөөдөр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, бороотой байна
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
