Эдийн засаг хямарлаа, өр зээл хэцүүдлээ гээд хичнээн ч ярив даа. Үнэндээ ч хэцүү байгаа нь үнэн л дээ. Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр ар хормойгоо авч урд хормойгоо нөхөх нь үү гэлтэй юм сонсдож байв. Сангийн сайд долоон төрлийн татвар нэмэх тухай, хүүхдийн мөнгийг зарим айлын хүүхдэд өгөхгүй байх тухай сэтгэл гонсойтол яриад нэлээд удав.
Ард түмний нуруу бөгтийгөөд л байгаа. Хэзээ нэг амсхийхийг мэдэх аргагүй. Монгол хүн тэвчээртэй юм болохоороо дуугүй л байгаа. Гэхдээ тэвчээр хаа хүрээд дуусахыг одоохондоо ямар ч үзмэрч мэргэч төлгөч хэлж мэдэхгүй. Өнөөдөр ядарсан борчуул шургаж унатлаа хөдөлмөрлөж олсон багахан орлогоо амьдралдаа хүргэх гэж тамираа барж байна.
Засгийн газрын тогтоосноор сарын цалингийн доод хэмжээ 240 мянган төгрөг. Ийм мөнгийг сардаа хүргэж амаа хөдөлгөнө гэдэг ур ухаан шаардана. Цөөхөн хэдэн цаасаа өмсөнө зүүнэ,автобусанд өгнө, хүүхэддээ талхны мөнгө үлдээнэ,өр зээл төлнө гээд хүргэхийг л бодно. Сангийн сайдын хэлснээр монгол айл өрхийн дундаж орлого 800 мянган төгрөг гэнэ. Тийм мөнгөөр амьдрах хялбар гэж үү. Өдрөөс өдөрт хүнс барааны үнэ тэнгэр рүү цойлсоор байгаа. Тэрнийг оосорлож тогтоох боломжгүй. Харин баячуулд талх ямар үнэтэй байх падгүй. Тэдэнд хангалттай орлого,мөнгө хөрөнгө бий. Баян дээр нь баян болгохыг төр анхааралдаа авдаг болохоор тансаглал тэдний имиж.
Хамгийн сүүлийн баримт дурдахад, Монголын ганц саалийн үнээ Эрдэнэтийн ТУЗ-ийн гишүүдийн нэг сарын цалин 4000 доллар. Х.Бадамсүрэн захирлын сарын цалинг 25 сая төгрөг болгон нэмлээ гэж мэдээлсэн. Гэхдээ үүнд урамшуулал, нэмэлт цалин ороогүй гэнэ билээ.
Ард түмэн аз нь шовгор Х.Бадамсүрэн захиралтай барьцаад юу ч олж долоохгүй. Үүнийг хэлэхийн учир нь, төрийн өмчит компаниудын захирлуудын цалинг багасгана энэ тэр гээд яриад байсныг сануулах гэснийх. Х.Бадамсүрэн захирал Монголоо гэсэн сэтгэлтэй бол ганцаараа ийм их цалинг барж ядаж идэхээр эдийн засгийн хямралд идэгдсэн эх орноо бодсон бол… Түүний орлогчууд, ТУЗ-ийн нөхөд ч бас даруухан байхыг хүссэн бол… гэж бодогдох юм. Х.Бадамсүрэн ажлаа авангуутаа өөрийн хэрэгцээнд зориулж 300 сая төгрөгөөр автомашин худалдан авах тушаал гаргасан байв. Бодвол одоо тэр машинаа унаад сүнгэнэж байгаа биз. “Монголын хамгийн том үйлдвэрийн дарга цагтаа онгоц хөлөглөдөг байлаа.
Аюулгүй байдлаа хангаж шинэ машин авалгүй яахав” хэмээн намын нөхөд нь тал зассан дуулдана. Энэ бол ердөө ганц жишээ. Энэ мэтчилэн ядуу эх орноо язартлаа идэж байгаа дарга нарын тансаглан жаргаж буйг тоочоод баршгүй. Хэдхэн хоногийн өмнө нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч 45 хүн бүгдээрээ энгэртээ монетоор хийлгэсэн тэмдэг зүүхээр болсон дуулдав. Сингапур улсад уг тэмдгийг хийлгэх бөгөөд нэг бүр нь 840 мянган төгрөгийн үнэтэй. 45 хүний энгэрт гялалзах учиртай тэмдгийг 37 сая 800 мянган төгрөгөөр хийлгэхээр төсвөөс мөнгө гаргаж байгаа аж. Эдийн засаг хүнд байна,хямрал хэцүү байна,мөнгө хөрөнгө байхгүй,байгаа нь хүрэхгүй байна гэж улиглаж байгаа дарга нар ичиж амьдраасай. Энэ мэт баримт ил болох тоолонд сэтгэл эмзэглэн сонсох юм даа.
Н.Дөлгөөнжин

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг

Ardiin nam ichig ichig avilgal avaad ichig ichig. Ard tumenee yduuruulj Arliin ornuudad ovt-shaar ezemsheed ichig ichig
alaad alaad
Зээлч ай мэдэхгүй? Зуучилсан яасан яасанч билээ нэлээдгүй хэсэг нь хулгайч дотоодын дайснуудын уутанд ордог юм билээ. Үлдсэн хэсгийг мөн л нөгөөдүүл чинь 10 төгрөгөөр хийх ажлыг 80 төгрөгөөр тогтоогоод шалгаруулсан болж хуураад л өөрсндөө авчдаг шүүдээ.Зээл гээч ердөөл энэ. Түүнийг нь төлдөг нь бид малнуудаа!!!
Зээл Монголыг аврахгүй хулгайч эрх мэдэлтэн нарыг баяжуулана өрөн дээр өр нэмнэ яаана даа яаана Хулгайч луйварчин нар төрийн эрхэнд гардаг хуульгүй хулгай хийдэг Нам төвтэй улс төрийн тогтолцоог халаагүй цагт хулгайч нар төрийн эрхэнд гарсаар хулгай луйвир хийсээр байх болно