Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр Нийгмийн даатгалаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зарим эргэлзээтэй заалтуудын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Хуулийн төсөлтэй холбогдуулан олон нийтэд буруу ташаа мэдээлэл их хүрч байна. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт нийгмийн даатгалын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн заалт оруулсны дагуу Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төслийг байнгын хороо болон УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн.
Уг хуулийн хүрээнд бүрэн тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх босго нь 20 жил, хувь тэнцүүлсэн бол 10-20 жил байдаг. 10 жил хүрээгүй бол халамжийн тэтгэвэр авдаг зохицуулалт хэвээр үлдэх юм. Учир нь нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг энэ хуулиар эмэгтэй 30, эрэгтэй 35 болгож байгааг хүмүүс андуурч, тэтгэвэрт гарах эрх үүсэх хугацаа 10, 15 жилээр нэмэгдэж байна хэмээн буруу ташаа ойлгоод байна. Эрэгтэй хүн 35 жил нийгмийн даатгал төлсөн, эмэгтэй 30 жил төлснөөр практик дээр эмэгтэй хүн 48 насандаа, эрэгтэй 53 настайдаа тэтгэвэрт гарах боломжтой болж байгаа. Энэ нь 60, 65 гэж тогтоосонтой харьцуулахад нас харгалзахгүйгээр нийгмийн даатгалыг 30, 35 жилээр тооцож тэтгэвэрт гарах шинэ сонголт үүсч байгаа” гэв.
Харин тэтгэврийн насыг хоёр жилд нэгээр нэмэгдүүлэх заалт хэвээр үлдэж байгаа. Гэхдээ хуулийн үйлчлэлийн хүрээнд иргэд өөрсдөө 30, 35 жил нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тэтгэвэр тогтоолгоох хоёр дахь хувилбар бүхий сонголт бий болж байгааг салбарын сайд онцолсон.
Дээрх хуулиар зөвхөн настай холбоотой асуудлыг шийдвэрлээгүйг тэрбээр мөн дуулгасан. Өөрөөр хэлбэл, нийгмийн даатгалын хамрах хүрээг өргөжүүлж, шимтгэлийн орлогын бааз суурийг нэмэгдүүлэх хөшүүрэг оруулж өгсөн байна. Мөн нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг олон нийтийн өмч болгон хуульчилж байгаа аж.
“Цалинтай ээж” хөтөлбөрийн тухайд, жирэмсэн эхэд таван сартайгаас төрөх хүртэлх хугацааны тэтгэмж болгож сар бүр 40 мянган төгрөг, 0-3 хүртэлх насны хүүхэдтэй эхэд сар бүр 50 мянга, 4 хүртэлх насны ихэр хүүхдэд хүүхэд тус бүр нэг 1-3 сая хүртэлх төгрөг олгохоор, 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд улиралд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 мянган төгрөгийн тэтгэмж олгох зохицуулалт хийжээ. Дараагийн үл ойлголцоод байгаа зүйл нь ихэр хүүхдэд олгодог тэтгэмжийг өгөхгүй болж байна гэх мэдээлэл гарсан. Тэгвэл салбарын сайд дээрх мэдээлэл ташаа болохыг мэдэгдэж, хоёр ихэр бол тус бүр нэг сая төгрөг, гурван ба түүнээс дээш ихэр тус бүр 3 сая төгрөг олгохоор тусгасан” гэлээ.
Х.Сүрэн

Үндэсний их баяр наадам “Мөнхөд орших монгол ” агуулгын дор зохион байгуулагдана
Отгонтэнгэр хайрхан уулын тэнгэрийг тахих төрийн ёслол боллоо
АТГ: Авлигын эсрэг сургалтад 1396 албан тушаалтныг хамруулав
Төв талбайн эвдэрсэн хавтанг шинэчилж, ногоон байгууламжийн ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
МСНЭ-ийн Ерөнхийлөгчид нэр дэвшихээр Л.Нинжжамц, З.Боргилмаа, Э.Дагиймаа нар хүсэлтээ өгөөд байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 43 зөрчил бүртгэгджээ
Дашнямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг

55 60 насанд нь хуучнаар гаргаачээ лалар минь
10-15 жилээр тэтгэвэрт гарах хугацаа нэмэгдэж байгаа шүү дээ Номтой баяраа монголын ард түмэний сэтгэлгээ өөрчлөгдсөн шүү Ч и сайн боддоо улсад 20 жил ажиллаад тэтгэвэрт гардаг байсан .тэгвэл одоо 70 гарчаад тэтгэвэрт гарах гэхээр ажиллсан жил нь хүрэхгүй учраас тэтвэрт гарч чаддаггүй юм 20 жил байхад зөндөө хүн гарч чадахгүй байгааг чи мэддэггүй юм уу, Битгий ард түмнээ хуур
tetgevt oroh talaar mergejliin hun todorhoi medeelel ogvol tun sain bna, teheer emegtei hun 55 nas hursen l bol shuud tetgevertee orj boloh uu, esvel zaaval 30 jil ajillasan baih yostoi yum uu, ug ni ih zugeer shiidej bga yum shig gehdee mergejliin hun tv-eer todorhoi zovlogoo ogvol sain bna