УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар нар АН, тус намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигч Х.Баттулгын амлаж буй ард түмний өрийг тэглэнэ гэх амлалтын талаар байр сууриа илэрхийлсэн юм.
Ц.Нямдорж: АН эрх барьж байх үедээ өрийг хүчингүй болгочих нь яасан юм
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль болж байна. Өчигдрөөс эхлэн АН-ынхан иргэдийн өрийг цайруулна гэсэн зүйл яриад эхэллээ. АН-аас Ерөнхийлөгчид Ц.Элбэгдорж найман жил суулаа. Дөрвөн жил АН Засгийн эрх барьсан. АН ард түмэндээ үнэхээр хайртай байсан юм бол эрх барьж байх үедээ өрийг нь хүчингүй болгочих нь яасан юм. Хоёрдугаарт, Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа хүмүүс ард иргэдийг дандаа хуурдаг. 2016 онд Эх орны хишиг тараана гэж Ц.Элбэгдорж цамнаж эхэлсэн. Найман жил Ерөнхийлөгч хийхдээ эх орны хишгийг ард түмэндээ өгөх ганц ч алхам хийсэнгүй. 2007 онд орчуулагч Н.Энхбаяр бас эх орны хишиг хүртээнэ гэж хэлсэн. Н.Энхбаярын нам эрх барьж байхдаа Эх орны хишгийг ард түмэнд тараах талаар юу ч хийгээгүй, бултсан. Одоо энэ дунд сургуулийн боловсролтой, зураач этгээд Ерөнхийлөгчид нэр дэвшчихээд иргэдийн өрийг тэглэнэ гээд эхэллээ. Энэ нөхөр сайд байсан шүү дээ. Х.Баттулга сайд байхдаа ард түмнийхээ өрийг дарж байх нь яасан юм бэ. Сайд хийж байгаад Засгийн газраа “өшиглөөд” унагачихсан шүү дээ. Ард түмний саналыг луйвардаж авахын тулд илэрхий залилан хийж байна. Ингээд харахад тоглоом ч юм шиг сэтгүүлч, орчуулагч, дунд сургууль төгссөн зураач гурав Монголын төрөөр арав гаруй жил тоглож байна. Х.Баттулга Ерөнхийлөгч болбол иргэдийн өрийг цайруулна гэж байхгүй. Энэ чинь яг нарийндаа Х.Баттулгыг нэр дэвшигчээс татах үндэслэл болно. Мөн Солонгосоос 50 сая вон авсан гэх этгээд баахан цамналаа. “Би зохион байгуулалттай зүйлд орчихлоо” гээд байгаа. Мөнгө авснаа үгүйсгэж чадахгүй байдаг. Гэрийнх нь хаалгыг АН-аас Х.Баттулга, МАН-аас М.Энхболд нар тайлаад өгчихсөн юм уу хаашаа юм. Тэгээд ард түмний цагаан хуудас өгье гээд уриалаад байдаг. Нарийн ярих юм бол С.Ганбаатар ч нэр дэвшигчээс татах болзол хангасан хүн.
Ч.Хүрэлбаатар: Гоё нэрийн дор өөрсдийнхөө хулгай, өрийг төлье гэдэг зүйл явж байна
-Өр тэглэнэ гэдэг нэгдүгээрт, хууль зөрчсөн асуудал. Хоёрдугаарт, Монгол Улсын дунд болон урт хугацааны хөгжлийн бодлогын үндсэн чиг баримжаатай зөрчилдөж байна. Гуравдугаарт, өргөн барьсан мөрийнх нь хөтөлбөр хууль зөрчсөн. Дөрөвдүгээрт, үндсэндээ эдийн засгийг самрах бодлого. Бид төсөв, төсвийн гүйцэтгэл ярьдаг. Эцэст бидэнд ямар үр дүн гарч байна гэхээр өнгөрсөн хугацаанд төсөвт суугаагүй мөнгөөр санхүүжүүлсэн төсөл хөтөлбөр эргээд эдийн засгийг хямраадаг гол нөхцөл болж байгаа. Тэгэхээр Аудитын газар үүнийг хуулийн дагуу хэлж зогсоох ёстой. Үндсэндээ Монгол Улсын эдийн засаг, төрийг хэдэн хүн самраад дуусгах нь байна шүү дээ. Мэдээж өртэй ард иргэд үүнийг нь хийчээсэй, болчихоосой хүсэх нь ойлгомжтой.
Гэтэл яг өнөөдөр гадаадад төлөх өрөө төлж чадахгүй, улс орноороо хандив цуглуулах хөдөлгөөн өрнүүлж байсан улс шүү дээ. Гэтэл АН гадаад өрөөсөө гадна дотоодын өр нэмэгдээд, дээр нь Монголбанкны Н.Золжаргалын өрийг ч төлье гэж байгаа юм байна. Төмөр замаас хулгай хийгээд гадаад руу гараад явсан Ганбат, мөн төмөр замаас хулгай хийж, буруу бодлого явуулсан Бат-Эрдэнэ гэдэг хүний өрийг ч төлье гэж байгаа юм байна. Ингэж завхруулж болохгүй. Гоё нэрийн дор өөрсдийнхөө хулгай, өрийг төлье гэдэг зүйл явж байна шүү дээ. Алийн болгон хууртагдаж улс орныг самруулж дуусах юм бэ. Эргээд энэ буруу үйлдлийг засах гэж үйл тамаа цайж байна шүү дээ.
Х.Сүрэн
Эх сурвалж: shuum.mn

Нийслэлд цас орохтой холбогдуулан байгууллагууд бэлтгэлээ хангаад байна
Самбуугийн Энх-Эрдэнэ: Хорих ангиас ирсэн захидал миний үйлчлүүлэгчээсээ авсан том шагнал
Өвлийн идэш-2026 мах сүү, цагаан идээний нэгдсэн худалдааг зохион байгуулна
“УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
Цас орж, замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
УДЭТ-ын жүжигчин О.Энхтуул Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ
Орчин цагийн мэргэжлийн урлагийн ууган байгууллага-Улсын драмын эрдмийн театрын 95 жилийн ой тохиож байна
БНХАУ-д орон сууцны цогцолборт гал гарч, 14 хүн амиа алджээ
“Оюу Толгой” ХХК 2027 оноос ногдол ашиг олгоно гэдгээ захидлаар мэдэгдлээ
Улаанбаатарт өдөртөө +6 градус дулаан
Өнөөдөр цагаан бар өдөр
Архангайд айлуудын гэрт хулгай хийсэн дөрвөн этгээдийг баривчилж, 31 хөөрөг, 19 даалин хураан авчээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Есөн улсын 129 иргэнийг Монгол Улсаас албадан гаргав
Тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцсон өдрүүдийн зам ашигласны төлбөрөөс чөлөөлнө
Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлага бүртгэгдлээ
Б.Пүрэвдагва: Энэ өвөл эрчим хүчний хэмнэлттэй, дулаан хуримтлуурын технологи нэвтрүүлэн янданг 7-10 мянгаар цөөлнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловс
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хува
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Амартүвшин томилогдло
“Ган үзэг -2026” оны тэргүүн шалгаруулах наадмын нэр дэвшүүлэлт эхэллээ
УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа “Нээлттэй парламент” танхимд 92 иргэнтэй уулзаж, санал хүсэлтийг
