“Маргааш (2017.07.07)-ийн дотор бүх хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлж дуусгана” гэж Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ж.Мөнхбат хэллээ.
Оны эхнээс хойш долоон сар мөнгөө аваагүй байсан 403 мянган хүүхдийн мөнгийг өнөөдөр нөхөн олгож дуусах бөгөөд үүнд шаардагдах 48.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад шилжүүлсэн байна. Харин өмнө нь нь мөнгөө авч байсан 600 гаруй мянган хүүхдийн долоодугаар сарын мөнгө /18.7 тэрбум төгрөг/-ийг маргаашийн дотор бүрэн олгож дуусах юм.
Олон данс руу мөнгө шилжиж байгаа учир гүйлгээний хувьд бага зэргийн хүндрэл гарч байгаа юм байна.
Шинээр төрсөн хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нар нь маргаашийн дотор өөрт хамгийн ойр байгаа банкинд очиж өргөдлөө гарган, данс нээлгэж хүүхдийн мөнгөө авах бүрэн боломжтой юм.
Сүүлийн хэдэн жил хасах үзүүлэлттэй байсан эдийн засаг сэргэж 4.2 хувийн өсөлттэй гарч, төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давж биелсэн учир Засгийн газар бүх хүүхдэд “Хүүхдийн мөнгө” олгоход зориулж 100 тэрбумыг нь зарцуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ

2016 oni vldegdel mongiig yah yum boloo nohoj olgohuuu
Zowhon 7sarin mongoo ogch bgaa yum uu
2016oni ogoogui mongoo nohoj olgoj bgaa yumuu
7-n sar bish l bna sh de