Засгийн газрын 2017 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 106 дугаар тогтоолоор хайгуулын тусгай зөвгөөрөл олгох боломжтой 13,8 сая гектар талбайг нэмж бүртгэн нийт 32 сая гектар бүхий өргөдлөөр олгох боломжтой талбайг Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн хэмжээнд тогтоосон бөгөөд УУХҮ-ийн Сайдын 2017 оны 06 сарын 28-ны өдрийн А/127 дугаар тушаалаар үүрэг болгосны дагуу Уул уурхайн кадастрын компьютерийн системд бүртгэн нийтэд мэдээлсэн.
Монгол улсын Засгийн газрын 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 210 дугаар тогтоолын дагуу АМГТГ-ын даргын тушаалаар байгуулагдсан хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдөл хүлээн авах бэлтгэл хангах ажлын хэсгийн хүрээнд АМГТГ-ын даргын 2017 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн а/130 тоот тушаалаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны заавар, Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлд хөдөлгөөн хийхтэй холбоотой өргөдлийн бусад маягтын загварыг батлуулан байгууллагын цахим хуудсанд байршуулсан. Үүний зэрэгцээ цахимаар дугаар авсны дараа УУККС-ийг ашиглан өргөдлийн талбайг тодорхой хугацаанд /15 минут/ багтан бүртгүүлэх болон түүнийг хянах програм хангамжийг хөгжүүлж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаар цахимаар авах арга, аргачилал болон өргөдлийн талбайг УУККС-ийг ашиглан бүртгүүлэх талаар олон нийтийг хамарсан сургалтыг 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн нийт 10 удаа зохион байгуулсан бөгөөд түүнд 1000 гаруй оролцогч хамрагдсан.
Агентлагийн төв байранд тусгайлсан үйлчилгээний танхимыг тохижуулан, компьютер, хяналтын камер, дэлгэц зэрэг техник тоног төхөөрөмжөөр тоноглон бэлтгэл ажлыг хангасан.
Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим хэлбэрээр олгох үйл ажиллагаанд оролцох ААН-ийн бүртгэлд нийт 2080 аж ахуй нэгж бүртгүүлсэн бөгөөд Үндэсний дата төвд байрлах цахим дугаарын системээс тухайн аж ахуй нэгжүүдэд системд нэвтрэх эрх өгсөн.
Улмаар дугаар олголтыг шударгаар ил тод, нээлттэй, аюулгүй явуулахын тулд Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Агентлагийн дотоод хяналтын болон мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийг оролцуулсан ажлын хэсэг байгуулан ажиллаж байна.
АМГТГ-ын даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн а/145 тоот тушаалаар хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим системээр олгох ажлыг 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулахаар төлөвлөсөн.
Төлөвлөсний дагуу 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 09 цаг 00 минутад цахим дугаар олгох үйл ажиллагааг эхлүүлсэн боловч техникийн саатал гарсныг, үйл ажиллагааг хөндлөнгөөс хянаж байсан мэдээлэл технологийн ажлын хэсгийн гишүүдийн хоёр удаагийн шуурхай хуралдааны тэмдэглэл, зөвлөмжийг үндэслэн АМГТГ-ын даргын 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн а/146 тоот тушаалаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн цахим дугаар олгох үйл ажиллагааг хүчингүй болгосон.
2017 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн үйл ажиллагаанд гарсан техникийн саатлын шалтгаан, үр дагаварыг дээр дурьдсан хамтарсан ажлын хэсэгт орсон мэдээлэл технологийн мэргэжлийн гишүүд, мэргэжилтнүүдийн зөвлөмжийн дагуу өргөдлийн дугаарыг цахимаар олгох программ хангамжийг хөгжүүлсэн гүйцэтгэгч компани засварыг хийхээр цахим дугаар олгох үйл ажиллагааг түр хугацаагаар хойшлуулсан.
Цахим дугаар олголтын системийг хэвийн ажиллагаанд орсон даруйд нь дугаар олголтын үйл ажиллагааг эхлүүлэхээр зорин ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр буюу 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн 16.00 цагаас 16.10 цагийн хооронд ээлжит нээлттэй туршилтыг хийхээр шийдвэрлээд байна.
Энэхүү нээлттэй туршилт нь өнгөрсөн хугацаанд хийгдсэн систем дэх засварын хэвийн үйл ажиллагааг турших зорилгоор хийгдэх гэж байгаа бөгөөд дугаар олгох үйл ажиллагаанд оролцохоор бүртгүүлэн нэвтрэх эрх авсан ААН-үүдийг идэвхитэй оролцохыг уриалж байна.
Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим систем олгох ажлын хэвийн үйл ажиллагааг хангаж ажиллах зорилгоор Үндэсний дата төвийн Мэдээллийн аюулгүй байдлыг хангах хэлтэс, Тагнуулын ерөнхий газрын харьяа Төрийн мэдээлэл, холбооны газар, Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэстэй тус тус хамтран ажиллаж байна.
Ашигт малтмал, газрын тосны газар

“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
